Эрэмтэд Грекийн нутаг дэвсгэрээс орчин цагийн хүн төрөлхтний хамгийн эртний үлдвэрийг олж илрүүлсэн тухай мэдээлжээ. Уг гавлын яс нь 210,000 жилийн өмнө амьдарч байсан хүнийх гэж тогтоосон байна. Эрт цагт амьдарч байсан Неандертальчууд Африкаас нүүдэллэн Европт иржээ.
Судлаачид хайгуулчид 1970-аад оны үед Грекийн Апидима агуйгаас хоёр гавлын ясны үлдвэрийг олжээ. Гавлын ясны томограф зургийг комьпютер графикийн аргаар гаргаж хэдий хугацааны өмнөөс улбаатайг тодорхойлсон байна. Бүрэн зураглалыг гаргасны дараа эрт үед Африкийг орхин гарсан орчин үеийн Неандерталь хүний гавлын яс гэж үзжээ.
1990-ээд оны үед Израйлиас олдсон гавлын яснуудыг 90,000-125,000 жилийн өмнө амьдарч байсан хүнийх гэж тогтоосон нь орчин цагийн хүн төрөлхтний хамгийн эртний үлдвэр гэж үзэж байсан юм.
Эх сурвалж: www.bbc.com