СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2019-07-11

“Дээлтэй монгол” наадам 13 дахь жилдээ боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын “Дээлтэй Монгол” наадам 13 дахь жилдээ жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо

Энэ жилийн "Дээлтэй Монгол" наадмын баярын жагсаалд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Багахангай, Налайх дүүргийн иргэд, “Монголын Сурын холбоо”, “Гэрлэх ёслолын ордон” зэрэг албан байгууллагууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос, Дээд Монголын төлөөлөл оролцлоо.

13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа наадам жил ирэх тусам цар хүрээгээ тэлсээр байгааг энэ жилийн наадмын зохион байгуулалт, оролцогчдын хичээл зүтгэлээс харагдаж байлаа.

Дээлтэй Монгол наадам нь Монголчуудын уламжлалт соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилготой юм.

Монгол түмний үе үеийн ахуй байдал, зан заншил, соёл ямар түвшинд байсныг Дээлтэй Монгол наадамд оролцож буй олон үндэстэн, ястны өмсгөл, эдлэл хэрэгсэлээс харж болохуйц...

Оролцогчид Монгол үндэсний хувцас болох дээлний олон янзын загвар, донж маяг, хаад хатдын дээл гоёлоос эхлээд бөө зайрангийн хувцас, хуяг болон морьтон монголчуудын хувцаслалтыг илэрхийллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.