СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2019-07-11

LIVE: Наадмын өнгийг улс төрчид хэрхэн тодорхойлж байна вэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Үндэсний их баяр наадмын өнгийг улстөрчид болон олны танил эрхмүүд хэрхэн үзэж байгааг сонирхлоо. Мөн наадмын гоёо болсон дээлийн өнгийн сонголтынх нь талаар ярилцлаа. 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

-Наадмын нээлт цэгцтэй, улс эх орны үе үеийн түүхийг харуулсан, зохион байгуулалт сайтай боллоо. 

 

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл: 

-Ач, зээтэйгээ наадам үзлээ. Наадмын нээлт сайхан боллоо. Монголчуудын өнгө сайхан байна. Энэ жилийн ажил өөдрөг байх байх. Дээлийн өнгийн хувьд хань маань сонгосон. Монголчууд цагаан сар, наадмаар аль болох өнгөлөг дээлийн өнгө сонгодог. Энэ нь нарлаг сайхан долдугаар сартай дүйцэж байгаа байх. Монголчууддаа Ардын хувьсгалын наадмын мэндчилгээ дэвшүүлье. 

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: 

-Түүхэн ойн жилийн үүх түүхийг харуулсан нээлт боллоо. Зохиомжтой сайхан боллоо. Дээлийн өнгийг гэр бүлийн хүн маань сонгож өгсөн. 

 

Монгол бурхан шашинтны тэргүүн Д.Чойжамц: 

-Ард олон баяртай, хөөртэй сайхан наадаж байна. Наадмын нээлт бэлгэ дэмбэрэлтэй сайхан боллоо. 

 

УИХ-ын гишүүн Л.Болд: 

-Монголчуудын сэтгэл өөдрөг сайхан наадаж байна гэж бодож байна. Наадмын нээлтийн ажиллагаа жилээс жилд сайжирч байна. Монгол улсын тусгаар тогтнолыг энэ өдөр л илүү их мэдрэх юм даа. Энэ жил ноолууран дээлээр гангарч байна. Монгол ноолуураар дэлхийд аварга болсон шүү дээ. 

 

УИХ-ын гишүүн Ө.Баттөмөр: 

-Наадмын нээлт сайхан боллоо. Бөхчүүдийн хэн сайн бэлтгэл хийсэн, хэн зоригтой нь энэ жил түрүүлнэ дээ.  

 

УИХ-ын гишүүн М.Билэгт: 

-Малчны хотонд бүтсэн бүхэн наадмыг чимэг болж байдаг учир малчдадаа сайхан наадахыг хүсэн ерөөе. Наадмын нээлт жилээс жилд сайхан болж байна. 

 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: 

-Наадмын нээлтээр өв соёл, үүх түүхээ харуулдаг онцлогтой. Ёслол төгөлдөр сайхан боллоо. Өмнөх жилүүдэд үүх түүхээ голчлон харуулдаг байсан бол энэ жил орчин цагийн түүхийг харууллаа. Энэ жил ногоон өнгийн дээл анх удаа сонгож өмссөн. Ногоон өнгө бол газар ээжийн өнгө. Би ногоон өнгийн дээл өмсөж байгаагүй.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.