ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн биеийн байдал сүүлийн нэг сарын хугацаанд гурав дахиа муудаж чичирч салганан сайнгүй харагдаж байгаад олон нийтийн санаа зовниж байна. Энэ жил 64 настай канцлер Украйны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Влодимир Зеленьскийг угтаж авах үеэр чичирч салгаснаа шингэний дутагдалд орсон тул гурван аяга ус уусны дараа зүгээр болсон, санаа зоволтгүй хэмээн тайбарлаж байсан юм.
Энэ явдлаас хойш долоо хоногийн дараа Германы Ерөнхийлөгч Франк Уольтер Штайнмайерыг мэдэгдэл хийх үед мөн гар хөл нь салганаж ус уухаас татгалзсан бичлэг цахим ертөнцөд тархсан. Энэ удаад нийслэл Берлин хотод Финляндын Ерөнхий сайд Антти Риннегийн хажууд зогсож байхдаа урьд өмнөх тохиолдлуудын адил чичирч эхэлсэн байна.
Германы канцлерын биеийн байдал сайнгүй харагдаж байгааг анагаах ухааны талаас тайлбарлавал хэт их стресс, сэтгэл санаа тавгүй байх, кофейныг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байж магадгүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичжээ. 2005 онд канцлераар сонгогдож байсан Меркель сонгуульд дахин өрсөлдөхгүй болохоо мэдэгдсэн ба түүний бүрэн эрхийн хугацаа 2021 онд дуусна.
Эх сурвалж: www.cnn.com