Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд 236 үрээ гарааны зурхайгаас хөдөлж, барианд орж ирлээ.
Энэ жилийн хувьд цаг агаар, малын тарга тэвээргийн байдлаас шалтгаалан шүдлэн насны морьд 15 км зайд уралдав.
Шүдлэн насны хурдан морины уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, Ганзоригийн Ганбаярын хар түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.
Зургийг todmagnai.mn
Аман хүзүүнд: Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Б.Нямжавын хар аман хүзүүнд уралдлаа.
Айргын гуравт: Төв аймгийн Угтаалцайдам уугуул Г.Баттулгын зээрд халзан барианы зурваст тасарч орж ирсэн ч морь нь үргэн хүүхэд унаснаар айргын гуравт орж ирэв.
Айргын дөрөвт: Завхан аймгийн Цагаачулуут сумын уугуул МУ-ын алдарт уяач Б.Баярдоржийн хар халзан айрагдав.
Айргын тавд: Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул О.Амгаланбаатар хээр алаг тус тус хурдаллаа.
Шүдлэн насны морьдын уралдааныг үзэх бол энд дарна уу.