Японы Ишикава мужийн Каназавад дуудлага худалдаагаар багц усан үзмийг 11,000 ам.доллараар зарсан байна. Дэлгэр зуны дуудлага худалдаанд оролцсон Такаши Хосокава гүн улаан өнгийн шүүслэг чихэрлэг дээд зэргийн ердөө ганц багц усан үзмийг 1,2 сая иен буюу бараг 30 сая төгрөгөөр худалдаж авчээ.
Уг сортын усан үзмийг 12 жилийн өмнө худалдаанд гаргаснаас хойш хамгийн өндөр үнэ хүрч буй явдал гэдгийг дуудлага худалдааг зохион байгуулагчид ярьсан байна. Мөн шинэ эзэн хаан Нарухито хаан ширээг залгамжилж Рэйва эрин эхэлснээс хойш анхны дуудлага худалдаа гэдгээрээ онцлог болжээ.
Гүн улаан өнгөтэй усан үзмийн сортыг Ишикавад ургуулж 2008 онд зах зээлд худалдаалжээ. Тансаг амттай үнэтэй жимс Японы ард түмэнд бизнесийн түнш, дотны хүндээ барих хүндэтгэлтэй бэлэгт тооцогддог. Өөрөөр хэлбэл нэр хүндээ таниулах маркетингийн шинэ арга болон хөгжжээ.
Эх сурвалж: www.cnn.com