СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: "Дээлтэй Монгол" наадмаар хаад хатдын дээл гоёлоос эхлээд бөө зайрангийн хувцаслалтыг илэрхийллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын “Дээлтэй Монгол” наадам 13 дахь жилдээ жанжин Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Энэ жил ОХУ-ын Буриад улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-оос монгол туургатнууд ирж "Дээлтэй Монгол" наадамд оролцож байгаагаараа онцлог.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран 13 дах жилдээ “Дээлтэй Монгол” наадмыг Их жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн хугацаанд Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, .

Тус наадмын нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Монгол түмний минь түүхийн нэгээхэн хэсэг соёл, ахуй амьдралыг шингээн хөгжиж ирсэн олон үндэстэн, ястны өмсгөл, эдлэл хэрэгсэлтэй ард түмэн билээ бид.

Олон мянган жилийн түүхэн хөгжлийн явцад бий болж, үндэстнийхээ язгуур ахуй амьдралын онцлогийг таниулагч, оюун санааны илэрхийлэл болсон зүйл бол яах аргагүй та бидний үндэсний дээл, хувцас юм.

Бид үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо агуу түүх соёл, уламжлалынхаа нэгээхэн хэсгийг өвлүүлэн үлдээж, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах өндөр ач холбогдолтой гэдгийг энд онцлон тэмдэглэж хэлмээр байна.

Энэ жил 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа наадам маань жил ирэх тусам цар хүрээгээ улам тэлж байгаад баяртай байна. Наадмыг зорин ирсэн та бүхэнд талархлаа илэрхийлж, Нийслэлчүүдийнхээ өмнөөс сайн сайхныг хүсэн ерөөе” гэсэн юм.

“Дээлтэй Монгол” наадмын баярын жагсаалд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Багахангай, Налайх дүүргийн иргэд, “Монголын Сурын холбоо”, “Гэрлэх ёслолын ордон” зэрэг албан байгууллагууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос, Дээд Монголын төлөөлөл оролцлоо.



Оролцогчид Монгол үндэсний хувцас болох дээлний олон янзын загвар, донж маяг, хаад хатдын дээл гоёлоос эхлээд бөө зайрангийн хувцас, хуяг, морьтон монголчуудын хувцаслалтыг илэрхийлэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.