СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гуньж гутарсан үед сэтгэл засах авьяас ямаанд бий

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Монголчууд бид эртнээс ямааг цамаан, хөнгөн хийсвэр зантай адилтган зүйрлэж ирсэн. Зарим настнууд ямаа ухаантай амьтан гэж ярих нь ч бий. Их Британийн эрдэмтэд ямааг судалж дуу хоолойгоороо сэтгэл хөдлөлөө илэрхийлж түүнд тохирсон хариу үйлдэл үзүүлэх чадвартай амьтад болохыг нээн илрүүлжээ.

Ямааг оймс идэж, эврээрээ мөргөж тоглохоос илүү чадвартай, сэтгэл хөдлөл ихтэй амьтан гэж ихэнх хүмүүс мэддэггүй. Эрдэмтдийн судалснаар тэд нэгийнхээ майлах дууны өнгөнөөс сэтгэл хөдлөлийг мэдэрдэг ба ижил байдлаар хариу үйлдэл үзүүлдэг сэтгэл хөдлөлийг танин мэдэх гоц чадвартай амьтан ажээ.

Нийгмийн хандлага, сэтгэл хөдлөлийнн харилцаа холбоог хүнээс бусад амьтад төдийлөн ойлгож чаддаггүй гэж судалгааг удирдсан Лондон дахь Мэри хатны их сургуулийн эрдэмтэн Луйги Басиадонна ярьсан байна.

 

 

Туршилтын явцад судлаачид ямаанд хоол өгөх, бэлчээрээс бусад нь ирэх үед гаргаж буй дуу авиаг бичиж авсан байна.  Энэ үед тэд баяртайгаар майлах дуу авиа гаргаж байсан бол хоол өгөөгүй ямаануудаас уйтгартай байгааг илэрхийлсэн авиа гарчээ. Тэд ямар сэтгэл хөдлөл илэрхийлэн дуу авиа гаргаж байгаагаас шалтгаалан биеэрээ хариу үйлдэл үзүүлсэн байна.

 

 

Бусад найзуудтайгаа уулзах, хоол идэж байх үеийн баяр хөөртэй майлах чимээг бичиж аван бусад ямаанд сонсгоход тэдний зүрхний цохилт хурдасчээ.

Олон жил ямаа тэжээж байгаа хүмүүс түүнийг бусдаас илүү мэдрэмжтэй ба зөвхөн өөр хоорондоо бус хүний зан төлвийг ойлгож, сайн сонсогч байгаад зогсохгүй тусалж чаддаг гэж ярьжээ. Тэд эзнийхээ сэтгэлийг засахын тулд хөгжилтэй байдал гаргаж хариу үйлдэл үзүүлдэг байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.