Алдарт рэппер, дуучин Ники Минаж энэ сарын 18-ны өдөр Jeddah World Fest наадмын хүрээнд Саудын Араб улсад тоглохоор бэлтгэл ажлаа базааж байсан юм. Гэвч тэрээр эмэгтэйчүүд, ижил хүйстнээ сонирхогчид, дуу хоолойгоо эрх чөлөөтэй илэрхийлэх эрхийг дэмжигч гэдгээ харуулахын тулд Саудын Арабын тайзан дээр дуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
“Сайтар эргэцүүлэн бодсоны дараа би Jeddah World Fest арга хэмжээн дээр хийх байсан тоглолтоо цуцлах шийдвэрийг гаргаж байна. Би эмэгтэйчүүд ба ижил хүйстнээ сонирхогчдын эрхийг дэмждэг байр сууриа хамгаалах нь надад чухал гэдэгт итгэж байгаа тул Саудын Араб дахь шүтэн бишрэгчдэдээ шоугаа үзүүлмээргүй байна” хэмээн рэппер бүсгүй АП агентлагт хэлжээ.
Саудын Араб улсад зоогийн газар, кофе шоп, сургуулиудад эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүд тусдаа суух, ялгаж харьцах явдал одоо ч бий. Гэхдээ эмэгтэйчүүд жолоо барьж, спортын арга хэмжээнүүдэд оролцдог болсон.
Дэлхий даяар шууд дамжуулах Jeddah World Fest нь Улаан тэнгис хотын Абдулла хааны спортын ордонд болох ба 16 болон түүнээс дээш насныхан оролцож, согтууруулах ундаа мансууруулах төрлийн зүйлсийг бүрэн хорих юм. Нью-Йоркт төвтэй Хүний эрхийн сангаас тоглолтод уригдсан уран бүтээлчдийг нэрээ татахыг уриалснаар Ники Минаж шийдвэрээ гаргасанд сангийн зүгээс сайшаан магтжээ.
Сүүлийн саруудад Саудын Арабт Мэрай Кэри, Энрике Игласис, Блэк Айд Пийс, Шон Пауль, Дэвид Гитта, Тиесто зэрэг алдартай уран бүтээлчид тоглосон юм.
Эх сурвалж: www.theguardian.com