Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд санаачлан батлуулсан юм. Ийнхүү Төрийн далбааны өдрийг манай улсад 2009 оноос эхлэн тэмдэглэн түүхтэй.
Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилсан. Төрийн далбааны өдрөөр цэргийн ёслолын жагсаал болдог уламжлалтай болсон бөгөөд өдгөө 11 дэх жилдээ зохион байгууллаа.
Цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдал, Хууль сахиулах зэрэг цэргийн хүрээнээий анги нэгтгэлүүдийн 2000 гаруй цэргийн албан хаагч, сонсогч, байлдагч нар оролцлоо. Цэргийн ёслолын жагсаалын eрөнхий командлагчаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, Хошууч гeнeрал Р.Сүхбат ажиллалаа.
Жанжин тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын БСТГ-ын газрын дарга, бригадын гeнeрал Х.Даваасүрэн ажиллав. Манай улс төрийн далбаагаа 1911, 1924, 1940, 1945, 1960 онуудад шинэчлэн баталсан бөгөөд өнөөгийн далбааг 1992 оны Үндсэн хуулиараа баталгаажуулсан байна.