СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2019-07-10

Үндэсний гайхамшгийг илтгэсэн “Дээлтэй монгол” наадам

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Н.ДАЯН

Үндэстэн ястны дээл хувцас, эд хэ­рэг­лэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 10-нд “Дээлтэй монгол” наадмыг Д.Сүх­баатарын талбайд зохион бай­гуул­даг уламжлалтай. Энэ наадам нь 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн иргэд үн­дэсний хувцастай оролцож жагсдаг. Сон­гон шалгаруулалт явуулж шилдэг зо­хион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шил­дэг үндэсний хувцастай гадаад орол­цогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй, шил­дэг хүүхэд, шилдэг байгууллагыг тодруул­даг.

Мөн энэ үеэр үндэсний хувцасны загварыг сонирхон, хурсан олонтой хамт тойрон бүжиглэж, үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг харуулсан гэр хотхон дахь наадам, монгол наадгай, дээл урлал, язгуур урлаг, хөгжим, уран бичлэг болон казах түмний өргөөгөөр зочлох боломжтой. Сүүлийн жилүүдэд зөвхөн монголчууд гэлтгүй ОХУ-ын Буриад, ӨМӨЗО-оос оролцох болсон нь энэ наадмын үнэ цэнийг харуулж байна. .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.