Энэ жил Өмнөговь аймгийн төвд дахин төлөвлөлтийн ажлууд эрчимтэй хийгдэж байна. Даланзадгад сумын 3-р орон сууц 1958 онд ашиглалтад орсон бөгөөд оршин суугч амьдарч ашиглах боломжгүй болсон. Тиймээс энэ жил дахин төлөвлөлтөд оруулж аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Хос бор морь ХХК 9 давхар, 54 айлын орон сууц барих ажлыг өнөөдөр эхлүүллээ. Үйлчилгээний төв бүхий 9 давхар, 54 айлын орон сууц гэрээний дагуу 2019 оны 8 сард ашиглалтад орно.