СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2019-07-09

Наадмын онлайн тасалбар хэзээ зарагдсан нь мэдэгдэлгүй дуусаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Жил жилийн наадмын тасалбарын борлуулалт хэл ам дагуулж, иргэдийг багагүй бухимдуулсаар ирсэн. Энэ жилээс шагийн үнээр борлуулахгүй хэмээн нэг хүнд  хоёр тасалбар борлуулж байгаа ч хүрэлцээ муугаас иргэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн салбарт өдөр, шөнөгүй зогсож байна.

Манай шууд дамжуулалтын баг “Дүнжингарав” салбараас наадмын тасалбарын борлуулалтын талаар шууд дамжуулан хүргэх үеэр иргэд бухимдалтай буйгаа илэрхийлж, .

Иргэдэд чирэгдэл учруулахгүй хэмээн цахимаар наадмын тасалбарыг захиалах боломжийг олгосон ч бас л иргэдийн бухимдлыг төрүүлэв.

Захиалга эхлэх цагтаа эхлээгүй бөгөөд өчигдөр гэхэд 12:00, 14:00 цагаас хэмээн цагаа хэд хэд өөрчлөсний эцэст хэдэн цагт эхэлсэн нь мэдэгдэлгүй 600 тасалбар зарагдаад дууссан гэх мэдээллийг өгсөн юм.

Угтаа орчин цагт мэдээлэл харилцаа хөгжсөн үед эртнээс регистрийг нь давхцуулалгүйгээр цахимаар захиалга аваад энэ бүх асуудлыг шийдэж болно. Сүүлийн жилүүдэд онлайн тасалбар худалдан борлуулдаг хэд хэдэн компани гарч ирэн иргэд ч хаа байгаа газраасаа хүссэн цагтаа тасалбараа худалдан авдаг болсон. . Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6, 7 дугаар секторын тасалбарыг цахимаар борлуулж байгаа нөхцөлд заавал өөрийн биеэр очин тасалбараа авч байх хэрэг юунд байна. Наадам үзэх өдрөө дээрх секторын хаалгаар ороход нь кодыг нь уншуулан оруулах боломжтой санагдах юм.

Уг нь энэ жил цахимаар тасалбар захиалаад авах боломжтой гэсэн ч энэ нь бодит байдал дээр хэрэгжсэнгүй. . Хувийн компаниуд ямар ч асуудалгүйгээр онлайн тасалбар зараад иргэдийг чирэгдэлгүйгээр үзвэр үйлчилгээ үзүүлээд байхад төрийн байгууллага урдуур нь орж тасалбар зарах гэж иргэдийг нанчилдуулж байхаар хувийн байгууллагаар ажлаа гүйцэтгүүлж болно шүү дээ.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.