Швейцарийн нисэх хүчний зуун жилийн ойн арга хэмжээнд хүндэтгэл үзүүлэх ёстой байсан баг байршлаа андуурч зэргэлдээх тосгоны иргэдэд гэнэтийн бэлэг барьжээ. Зэргэлдээх тосгонд ёодлын фестиваль 31 дэх жилдээ зохион байгуулагдаж байсан тул ёодолчид цуглан баярлаж байжээ.
Patrouille Suisse нисэх хүчний онгоцууд Лангенбрук тосгоны дээгүүр нисч үзүүлбэр үзүүлэх ёстой ч Мумлисвиль тосгоны оршин суугчдыг гайхшруулсан байна. Швейцарийн Батлан хамгаалах яамнаас нислэгийн багийнхан алдаа гаргасанд хүлцэл өчжээ.
Лангенбрук тосгонд Альпийн нуруунд анх удаа ниссэн Оскар Байдерын таалал төгссөний зуун жилийг тэмдэглэсэн байна. Тэрээр 1913 онд 22 насандаа түүх бүтээж ниссэн хүндтэй эрхэм бөгөөд уг тосгонд мэндэлсэн ажээ. Гэвч нислэгийн багийн ахлагч зургаан км-ын зайд байдаг Мумлисвиль тосгонд ёодолчид баяраа тэмдэглэж майхан сэлт зассан байсныг эндүүрсэн байна.
Ёодолчид гэнэтийн үзүүлбэрт ихэд баярлан сэтгэл догдлон үзсэн гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com