Тулгар төрийн 2228, Их Mонгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хууль зүй, дотоод хэргийн салбарт олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнажээ. Шагналыг Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гардуулан өгсөн байна.
“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Сүрэнгийн Ганболд,
“Цэргийн гавьяаны одон”-оор Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Тэгшээгийн Баатар, Хил хамгаалах ерөнхий газрын боомтын аюулгүй байдлын хэлтсийн сургалт хариуцсан офицер, дэд хурандаа Гэрэлтийн Хулан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Ганболдын Тамир,
“Алтан гадас одон”-оор Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын жолооч Цэвээндоржийн Мягмарсүрэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дотрын нэгдүгээр тасгийн их эмч, хошууч Дашдоржийн Элбэгбаяр,
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Эрдэнээгийн Энхтуяа мөн Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Баатарын Энхтунгалаг мөн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын нярав Лхагвасүрэнгийн Ундрах, Гадаадын иргэн харьяатын газрын эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн дарга Чилхаасүрэнгийн Тулгацоодол, Монголын нотариатчдын танхимын гишүүн нотариатч Жадамбаагийн Наранцацрал нарын төлөөлөл шагнагджээ.