2018 оны эхний есөн сард Монголбанк хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс 14,3 тонн алт худалдаж авсан тухай Хятадын Синьхуа агентлаг мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 378 граммаар буурсан дүн гэдгийг банкны зүгээс хэлсэн байна. Монгол банк энэ оны эцэст нийтдээ 22 тонн алт худалдаж авахаар төлөвлөжээ. Үндэсний баялгийн санг алтаар бүрдүүлэх таван сарын аяныг өнгөрсөн зун зарласан. Ингэснээр алт олборлогч пүүс компаниуд болон хувь хүмүүс дотоодын банкуудтай арилжаа хийх боломж бололцоог сэргээнэ гэжээ. Аян энэ сард дуусна.
Эх сурвалж: www.xinhuanet.com