СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хол байдаг хосууд харилцаагаа хэрхэн хадгалдаг вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хосууд хайртай хүнээ олж гэрлэхдээ амьдралаа холбож үхэл л тэднийг салгах хүртэл нэгнээ орхихгүй хэмээн тангараглаж итгэдэг. Гэвч тэдний санаснаар бололгүй гэрлэсэн ч хол газар тусдаа амьдрах хосуудын тоо улам нэмэгджээ. Судалгаанаас харахад АНУ-д хол газарт тусдаа амьдардаг хосууд  2000 оноос хойш 2017 оны хооронд 44 хувиар өссөн байна. Тэгвэл биенээсээ алс хол, тэр дундаа цаг хугацааны тэс ондоо бүсчлэлд амьдардаг хосууд харилцаагаа хэрхэн хадгалдаг вэ?

Их Британид театрын найруулагчаар ажилладаг 27 настай Йордан Мөрфи 2015 онд Нью-Йоркт ажиллаж байхдаа тэнд амьдардаг бүжигчин Мариель Латурнютай танилцаж хоёр жилийн дараа гэрлэжээ. Тэд дөрвөн жилийн турш олон мянган км-ын зайнаас харилцаж, уулзаж хэсэгхэн хугацааг хамт өнгөрүүлэхийн тулд маш их зардал гаргадаг байна. Мариель Лондон рүү нүүж ирэх хүсэлтээ гаргасан ба тэд хариу хүлээж байгаа. Хосууд цагийн өөр бүсчлэлд амьдардаг тул бусад хүмүүсийг унтаж байхад зурвас солилцдог, хэрэв хоорондоо ярилгүй жаахан л удвал маш хэцүү санагддаг гэж Мөрфи ярьжээ.

Хосын харилцааны мэргэжилтэн Эллэ Сайдл “хол амьдрах нь хэнд хамгийн ашигтай вэ гэдгийг өөрсдөөсөө асуугаад үзээрэй. Хэт олон хүмүүстэй харилцаа холбоотой байснаас байгаагүй нь илүү тухтай санагддаг хүмүүст холын харилцаа ашигтай. Магадгүй цаг үргэлж хамт байгаагүй нь илүү ээдрээтэй, төвөгтэй харилцаанаас зугтах арга зам ч байж магадгүй” гэсэн юм.

Хол амьдардаг ихэнх хосууд маш их ганцаардаж, хоосон байшинд уйтгарлаж суухгүйн тулд гадуур гарах, найз нөхөдтэйгээ уулзах зэргээр цагийг өнгөрөөдөг. Тэдэнд маш их тэвчээр шаардагддаг ч “хайртай” гэдэг ганцхан үгээр харилцаагаа амьд гэдгийг батлах нь бий. Гэвч удаан хугацаанд хол амьдрах нь бүх хосуудыг хамтад нь үлдээдэггүй. 45 настай Кэти найман жил нөхрөөсөө хол амьдрахад тэд улам бие биенээсээ холдож хөндийрөн улмаар салжээ.

Гэхдээ аливаад эергээр хандаж чаддаг хосууд техник технологи хөгжсөн орчин цагт холбоо харилцааны хэрэгсэл цахим орчин, сошиал медиа ашиглан хэдэн мянган бээрийн цаана биш хажуу дэргэдээ байгаа мэт харилцах боломжтой гэж үзэж байна.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.