Калифорнийн нөхөн үржихүйн эмнэлэгт Нью-Йоркийн хос хуруу шилэнд үр тогтоож ихэр хөвгүүд тээж төрүүлжээ. Гэвч хос хөвгүүдээ төрсний дараа маш их гайхаж цочирдсон байна. Учир нь Ази гаралтай хосын төрүүлсэн хүүхдүүд тэдэнтэй огт адилгүй байжээ.
Хүүхдүүдэд ДНХ-ын шинжилгээ хийхэд үр суулгасан эрэгтэй эмэгтэй хоёртой огт холбоогүй байсан тул асран халамжлахаас татгалзахаар шийджээ. Түүгээр зогсохгүй хуруу шилэнд тогтсон үрийг андуурч сольсон эмнэлэгт зарга үүсгэж шүүхэд хандсан байна. Хос хүүхэдтэй болохын тулд олон жил хичээж эцэст нь Калифорнийн нөхөн үржихүйн эмнэлэгт 100,000 ам.доллараар үр тогтоолгожээ. Үндсэн төлбөрөөс гадна эмчилгээ, лабораторийн үзлэг шинжилгээ, замын зардал зэргийг нэхэмжилсэн байна.
Хуруу шилэнд үр тогтоохын тулд эхийн өндгөн эсийг авч эргэн хэвлийд суулгадаг. Төрөх хүртэл эхо үзлэгт орохдоо хөвгүүдтэй болохоо мэдэж байсан ч царай зүс бусад зүйл тодорхойгүй байсан тул ямар нэг сэрдлэг төрөөгүй байна. Хүүхдүүдээ мэндэлсний дараа өөрсдийнх биш гэдгийг мэдээд сэтгэлээр унажээ.
Үр тогтоолгосон хосын өмгөөлөгч хамгийн гол нь үйлчлүүлэгчдийнхээ хохирлыг барагдуулах, дахин ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулах нь чухал гэж мэдэгджээ.
Эх сурвалж: www.bbc.com