СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Наадмын өдрүүдэд автобус 18 чиглэлд үнэгүй үйлчилнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

НЗДТГ, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран Үндэсний их баяр цэнгэл наадмын хүрээнд зохион байгуулах “Улаанбаатарын үдэш-Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн, Дээлтэй Монгол наадам, “Best of classics Pop Opera Live Concert”-ийн талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш:

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохион байгуулах гурван үйл ажиллагааны бэлтгэл ажил хангагдаад явж байна. Баяр наадмыг угтан дараах арга хэмжээнүүд болно:


1. Долдугаар сарын 10-нд 14.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд “Дээлтэй Монгол наадам”
2. Долдугаар сарын 11-нд 21.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах “Улаанбаатарын үдэш-Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн
3. Долдугаар сарын 12-нд 21.00 цагт Сүхбаатарын талбайд байгуулах “Улаанбаатарын үдэш-Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн
4. Долдугаар сарын 13-нд 19.00 цагт ДБЭТ-ын тайзнаа “Best of classics Pop Opera Live Concert” болно.
5. Наадмын үеэр БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас 100 гэрэлт дроныг тэнгэрт нисгэж, лазер шоуг зохион байгуулж байгааг хэлэхэд таатай байна гэлээ. 

 

Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэргэжилтэн В.Батчимэг:

 

“Дээлтэй Монгол наадам” өдөрлөг нь үндэсний дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоод сурталчлах зорилготой. 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ үйл ажиллагааны үеэр үндэсний шилдэг дээлтэй хувцастай монгол хос, хүүхэд, гадаадын иргэнийг шалгаруулж урамшуулна.

Нийтийн тээврийн газрын хэлтсийн дарга Д.Галбадрах:

 

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотын нийтийн тээврийн 18 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. Төв цэнгэлдэхийн урд талын талбайгаас Шар хад, Улиастай, Зүүн салаа, Баянхошуу, Зайсан, Нисэх, Яармаг, Долоон буудал зэрэг чиглэлд үйлчилгээ үзүүлнэ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.