Хөвсгөл нуурыг Юнескогийн дэлхийн өвд бүртгүүлэх аян үргэлжилж байна. Аяны хүрээнд найман орны 25 уран бүтээлч, эрдэмтэн судлаачид манай улсад ирээд байгаа бөгөөд өнөөдөр "Усны эрх -Хүний эрх - Хөвсгөл нуурын хамгаалал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Энэ үеэр судлаачид маш олон сонирхолтой илтгэл тавьсныхэлэлцүүлээ. Тухайлбал, Австрали улсын судлаач Амелиа Франклин Хөвсгөл нуурыг 7.3 их наяд ам.долларын үнэ цэнтэй гэх судалгааг гаргажээ.
Мөн судлаач Н.Уртнасан 2008 онд Хөвсгөл нуурыг дэлхийн байгалийн өвөөр бүртгүүлэхээр ажиллаж байжээ. Тухайн үед Хөвсгөл нуурыг дэлхийн байгалийн өвөөр бүртгүүлж чадаагүй ч энэ удаад дан ганц байгалийн өвөөр бус байгалийн, соёлын хосломол өвөөр бүртгүүлэх боломжтойг онцолж байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзнэ үү.