Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, Аварга тосон рашаан сувилалын газарт эмээтэйгээ хамт амарч байсан зургаан настай хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарчээ.
Уран дулааны улиралд эцэг, эхчүүд амралт зугаалгад явахдаа хүүхдэдээ тавих хяналтаа сулруулснаас болж, хүүхэд усанд живэх, осолд орох зэргээр эрсдэх тохиолдол ихэсдэг. Иймд эцэг эхчүүд та бүхэн багаа насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.