Африк тивээс анх удаа сансарт нисэх боломжийг атгасан байсан азтай залуу авто осолд орж харамсалтайгаар амиа алдсан болохыг мэдээлжээ. Өмнөд Африкийн нисэх хүчний офицер, ажлын бус цагаараа DJ хийдэг байсан Мандла Масеко 2013 онд АНУ-ын сансрын академийн зохион байгуулсан сансарт 103 км нисэх уралдаанд түрүүлсэн ялагчдын нэг юм.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сансрын нисгэгч хочит африк гаралтай залуу бямба гарагт мотоциклтой осолдож амиа алдсан тухай ням гарагт мэдээлжээ. 30 настай залуу 70 гаруй орны сая орчим өрсөлдөгчийг ялж Lynx Mark 2 сансрын хөлгөөр тойрог замд цаг орчим аялах хөтөлбөрт хамрагдах 23 хүний нэгт шалгараад байсан юм.
Өмнөд Африкийн Преториа хотын ойролцоох жижиг тосгонд сургуулийн цэвэрлэгч, автомашины засварчны гэрт мэндэлсэн хүү сансарт нисэх болсноор үндэсний төдийгүй Африк тивийн бахархлыг төрүүлсэн билээ. 2015 онд сансрын нислэгээ үйлдэх ёстой байсан ч түүний аяллыг хойшлогдоод байжээ.
Мандла Масеко Америкийн Флорида дахь Кеннеди сансрын академид долоо хоногийн хугацааг өнгөрөөж, усан доогуур шумбаж сургуулилалт хийсэн байна. Тэрээр Африкийн залуучуудад урам өгч, хүсвэл юуг ч чадна гэдгийг харуулж зоригжуулахын тулд сансар нисэх замыг сонгосон хэмээн ярьж байжээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com