СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Рэгдэл: Хүн гэдэг хүн шиг л байхгүй бол хүн төрөлхтний дайснаас ялгаагүй юм даа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Үүрийнтуяа

“Эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсохгүй бол иргэд ч, төр ч сэхээрэл болоод хөгжил, үгүй ядах нь ээ ухааралд ойр байх нь юу л бол” гэсэн бодлоор эрж хайсан “Хоймор” булангийн энэ удаагийн хүндэт зочин маань ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл байлаа. Шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж буй түүний хичээл зүтгэл академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Төрийн соёрхлоор үнэлэгдсэн ч сэтгэлд нь хургасан Монгол Улсын шинжлэх ухааны салбарын төлөөх зовинол нь төсөөлж бодсоноос маань их байсан нь харамсалтай. Иймд түүний үнэтэй үг болоод зөвлөгөөг энэ ярилцлагаараа нэмэлт хачиргүй хүргэхийг чухалчлав.

-Та бол социализмын үед бэлтгэгдсэн мэргэжилтэн. Тухайн үед төр, засгийн зүгээс шинжлэх ухаанд хэрхэн анхаардаг байв. Цаг хугацаанаас эхэлж хариулт эрэх нь бодит үнэн рүү та бид хоёрын яриаг урьтаж хөтлөх юм болов уу гэж бодож байна?

-Социализмын үед сайн ч юм бий. Саар ч юм байна. Миний ойлгож байгаагаар сайн нь илүү байж. Ялангуяа бүх салбарт хүний нөөцийн бодлоготой байлаа. Тэр бодлогынхоо дагуу хүнээ бэлтгэдэг. Одооны “чадавхийн зарчим” гэж яриад буй зарчмыг үндсэндээ хэрэгжүүлдэг. Хэн сайн ажилласан нь албан тушаал ахидаг байсан. Тийм учраас шинжлэх ухааны салбарын хөгжлийн хэтийн чигийг хараад гадаадын орнуудад ШУА-ийн нэр дээр жил бүр тогтмол тооны оюутныг сургаж, төгсөөд ирэхэд нь академийн харьяа хүрээлэнгүүдэд ажиллуулдаг байлаа. Тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд харьцангуй өндөр цалин өгнө. Төрийн бодлогод нь шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлж байж улс орны хөгжил баталгаажина гэсэн хатуу ойлголт байсан.

. Тэр үед юм. Тиймээс социализмын үеийн шинжлэх ухааны талаар төрөөс баримталдаг бодлого одоогийнхтой харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай байж. Сүүлийн 20-30 жилд эрдэм шинжилгээний ажилтны цалин улсын дундаж цалингаас ямагт доогуур байсаар ирсэн. Социализмын үед улсын дунджаас хамаагүй дээгүүр цалин авдаг байсан учраас чадалтай, сайн хүмүүс шинжлэх ухааны салбарт орж ажиллах сонирхолтой байсан.

-Та “Шинжлэх ухаан царцсан, үүнд төр буруутай” гэж ярьсан байсан. Таны бодлоор зах зээлийн нийгэмд төрийн дэмжлэг ямар байвал зохилтой вэ?

-Шинжлэх ухаанаа яаж хөгжүүлэхийг холоос хайх бус хэр хэн хөгжүүлж байгаа жишиг их ойрхон Хятад Улсад байна. Хятадтай адил бодлого явуулахад болно. Нэн түрүүнд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Манайх жилд 13 орчим сая ам.долларыг шинжлэх ухаандаа зарцуулж байгаа бол Хятад жилд 450 орчим тэрбум ам.долларыг шинжлэх ухаандаа зарцуулж байна.

Шинжлэх ухаандаа зарцуулж байгаа зардлыг хүн амын тоонд нь хуваахад, Хятадын нэг иргэнд жилд 350 орчим ам.доллар, манайд зургаан ам.доллар нэг хүнд ногдож байна. Энэ хэмжээгээр тэрбум гаруй хүнтэй хятадтай өрсөлдөх ямар ч боломж байхгүй. 

-Шинжлэх ухаандаа зарцуулая гэхээр төсөв хүрэл цэхгүй байна гэж яриад байдаг. Энэ үг зөв тайлбар мөн үү?

-Манай улс зөв зарцуулбал хангалттай төсөвтэй. 30 гаруй их наяд төгрөгийн ДНБ-ий нэг хувь буюу 300 тэрбумыг л шинжлэх ухаандаа зарцуулчих хэрэгтэй. Тэр жишгээр таван жил яваад үз гэмээр байна.

-Тэгвэл шинжлэх ухааны салбарт төрийн бодлого байхгүй гэсэн үг үү. Одоогийн нөхцөлд ШУА-иас улс орныхоо хөгжилд оруулах ёстой хувь нэмрээ оруулж чадаж байна уу?

-Бодлого бол үнэндээ байхгүй. Төрөөс шинжлэх ухааны салбарыг амьтай төдий л байлгаж байна. Хөгжүүлэх бодлого огт алга. Уг нь Монголд онолын том шинжлэх ухаан хөгжих нөхцөл их сайн. Монгол хүний толгой гадаадын өндөр хөгжилтэй орнуудын хүмүүсээс онцгой ялгаатай. Хамаагүй сэргэлэн. Хамт ажиллаж байсан шавь нар маань гэхэд лабораторийн өөдтэй тоног төхөөрөмжийн бараа ч хараагүй, уншиж мэдсэн нь төдий л хэрнээ гадаадын өндөр түвшний лабораторид очоод хоёр, гурван сарын дотор тэнд насаараа ажилласан хүнээс дутахааргүй сурч байгаа юм. Тиймээс . Монгол толгой өөр гэдэгт эргэлзэх зүйл огт байхгүй. Хөгжиж байгаа орнууд ДНБ-ийнхээ нэг хувиас доошгүйг шинжлэх ухаан даа зарцуулж чадвал улс орныхоо хөгжилд бодитоор нэмэр болно гэж НҮБ-аас дүгнэсэн байдаг. Ийм хэмжээний хөрөнгө оруулж чадахгүй бол шинжлэх ухаа ны салбараас томоохон үр дүн юу ч хүлээх хэрэггүй. Нэг хувиас арав дахин доогуур хэмжээнд санхүүжүүлж байгааг нь бодохоор улс орноо хөгжүүлэх бодол байдаггүй юм уу гэж эргэлзэхэд хүрдэг. 

 

СҮҮЛИЙН ҮЕД СУЛХАН ДОКТОРУУДЫН ТОО ЧАНАРТАЙГААСАА ДАВАМГАЙЛАХ ШИНЖТЭЙ БОЛЖ БАЙНА

-Их, дээд сургуульд байгалийн шинжлэх ухаанаас илүү нийгмийн чиглэлээр сурах нь ихэсч байна. Ийм үед шинжлэх ухааны салбарын дутагдаж байгаа хүний нөөцийг яаж сайжруулах вэ?

-Дээд боловсролын салбарт хүний нөөцөө бэлтгэх бодлого байхгүй. Хүссэн хүн нь сураад дипломоо аваад төгсөнө. Төгссөний дараа ажилтай байх, мэргэжлээрээ ажиллах эсэх хамаагүй болсон. Тийм учраас хүүхдүүд аль болох суралцахад хялбар салбарыг сонгож сураад байгаа юм. Энэ нь төрийн бодлогын дутуугаас гадна эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ мэргэжил эзэмших чиглэлээр нь ажиллахгүй байна. .

Томоохон асуудлыг шийдвэрлэх хэмжээний хүний нөөц манай салбарт бүрдэж өгөхгүй байна. Тухайн улсын нэг сая хүнд хэчнээн эрдэм шинжилгээний ажилтан ногдож байгааг улс орон бүр гаргадаг. Манай нэг сая хүнд ногдож байгаа эрдэм шинжилгээний ажилтны тоо Ази тивийн дунджаас үндсэндээ гурав дахин цөөн болсон.

Азид дунджаар нэг сая хүнд 1500 гаруй эрдэм шинжилгээний ажилтан ногддог бол манайд нэг сая хүнд 500 гаруй хүн л ногдож байна. Энэ бол хэт бага тоо. Иймээс шинжлэх ухааны салбараа хөгжүүлье гэвэл ажиллаж байгаа хүний нөөцийн асуудлыг зоригтой дэмжих хэрэгтэй. Дан төрийн өмчийн эрдэм шинжилгээний салбар гэлтгүй хувийн салбарын эрдэм шинжилгээний ажил хийж байгаа байгууллагуудыг дэмжих хэрэгтэй. Монголын хүн ам хоёр сая байх үед 6000 хүн ажиллаж байна гэдэг боломжийн тоо байсан. Өнөөдрийн нөхцөлд ядаж шинжлэх ухааны салбарт 3000 хүн ажилладаг байгаасай гэсэн хүсэл байна. Тэгвэл салбарын хүний нөөцөд их өөрчлөлт гарна. 

-Хүний нөөц дутагдалтай байгаа энэ үед өндөр хөг жилтэй орнуудад сураад, тэндээ үлдсэн эрдэмтдээ эх орондоо авчрах боломжийг та эрэлхийлдэг л байх. гарц харагдаж байна уу. Дашрамд нь асуухад эерэгээрээ эх орондоо ажил лаж байгаа залуу эрдэмтэн, судлаачдын мэдлэг, чадвар хэр санагдах юм?

-Хамгийн гол нь Монголд ажиллах нөхцөл нь бүрдэж өгөхгүй байна. Гадаадад орчин үеийн лабораторид ажиллаж байгаад эрдмийн цолоо хамгаалсан хүмүүс Монголдоо ирээд тэр чиглэлээрээ ажиллая гэхэд лаборатори, тоног төхөөрөмж нь алга. Дараагийн . Жишээлбэл, АНУ-д доктороо хамгаалаад эрдэм шин жилгээний байгууллагад үргэлжлүүлэн ажиллахад 3500-5000 ам.долларын цалин авна. Татварт 40 хувиа өгсөн ч гэсэн гар дээр нь ирж байгаа мөнгө 2000-3000 ам.доллар болдог. Иймээс бага цалинтай мөн лабораторийн багаж, хэрэгсэлгүй газар ирж ажиллахгүй байгаа нь залуу чуудын буруу биш. Мэдлэг, чадва рын асуудал хоёр талтай байна. Гадаад оронд доктороо хамгаалаад ирсэн хүмүүсийн судалгаа, шинжилгээний ажил хийх чадвар илт сайжирсан байдаг. Дотоод доо хамгаалж байгаа нь янз янз байна. Харамсалтай нь, сүүлийн үед сулхан докторуудын тоо чанартайгаасаа давамгайлах шинжтэй болж байна. Энэ нь хийж байгаа судалгааны ажилд болон ажилд ирж байгаа байдлаас нь харахад мэдэгдээд байдаг. Тийм учраас

 

МОНГОЛ ТАРХИНЫ УРСГАЛ ГАДАГШАА ЯВААД БАЙНА

-Та шинжлэх ухааны салбарын хөгжлийг холоос хайх биш Хятад Улсын жишгийг хай гэсэндээ. Тэгвэл Хятадаас гол нь хөрөнгө оруулалтаас гадна юуг нь эрж хайх ёстой юм бэ?

-Сайн хөрш, түншлэлийн түвшний харилцаатай улс орнууд манайх шиг буурай улс орноос хүмүүсийг авчирч сургадаг тогтолцоо байдаг. Сүүлийн жилүүдэд БНХАУ, тэр дотроо Өвөр Монголоос манай улсаас авч сургадаг оюутны тоог жилээс жилд нэмсээр байгаа. Энэ нь сайшаалтай хэрэг. Монголд дээд боловсрол олгож байгаа түвшин хангалтгүй, Хятадын сургуулиас авах тэтгэлэг энд авч байгаа цалингаас нь өндөр. Амьдрах өртөг харьцангуй хямд гэх шалтгаануудаас Хятад руу судлаачид нэлээд явж байна.

Сургалтын чанарын хувьд Өвөр Монголын зарим сургуульд зөвхөн монгол оюутнуудыг нэг анги болгож сургах тохиолдлууд байна. Ингэснээр мэргэжлийн болон Хятад, Англи хэлний хувьд сул төгсөж байгаа юм. Харин Бээжин, Шанхайн их сургуульд сурч байгаа оюутнуудын боловсролын түвшин хангалттай байна. . Энэ нь Монгол Улсын хэтийн хөгжилд маш хортой нөлөөтэй. Энэ замыг туулаад ирсэн . Том эрдэмтдээ татахын тулд өөрт нь зориулж тусгай лаборатори хүртэл байгуулж өгч байна. Ингэснээр Хятадаас тархины урсгал гадагшлахаа больсон. Манайх ч бас энэ тал дээр анхаарахгүй бол цаашдаа бүх салбарт чадалтай хүн дутагдана.

-Сүүлийн үед “эко” гэж их ярих болжээ. Гэхдээ “эко” гэдэг энэ хэт хөөсөрсөн хандлагын ард шинжлэх ухааны ололт үгүйлэгдэж мэдэх нь гэж бодогддог. Та санал нийлэх үү?

-Эко гэсэн тодотголыг сүүлийн үед бүх юманд хэрэглэх болж. Ялангуяа, хүнс, эм, хүний өдөр тутмын хэрэгцээнд тулгуурлан эко бүтээгдэхүүн гаргаад байгаа. Үйлдвэрлэж байгаа арга нь үйлдвэрлэлийн шинэ технологи огт биш. Бүтээгдэхүүнийг хүний хэрэглээнд зориулан бэлтгэхдээ ямар нэг химийн хортой, аюултай нэмэлт оруулаагүй гэсэн санааг агуулдаг. Хүн төрөлхтөн эко тодотголтой бүтээгдэхүүнээр хүнс ний аюулгүй байдлаа хангаад явна гэж байгаа нь сайн боловч өнөөдрийн . Үйлдвэрлэл харьцангуй бага хөгжсөн. Технологийн хөгжил доройдуу манай улс шиг түвшний орнуудад эко бүтээгдэхүүн гаргах боломж харьцангуй өндөр. Тэр тусмаа манайх шиг өргөн уудам газар нутагтай, хүн ам нь тархай суурьсан нутагт эко бүтээгдэхүүн гаргах нь давуу талтай байдаг. 

-ШУА-иас утааг бууруулах төслийг Засгийн газарт танилцуулж байсан нь саяхан. Тэр төслийн үр дүн юу болсон бэ?

-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат эрдэмтдэд даалгавар өгсөн. Улаанбаатар хотын утааг бууруулах талаар санал, шийдэл боловсруулж Засгийн газарт танилцуул гэсэн. Гурван сар эрдэмтдийн баг ажиллаж, дүгнэлтээ Ерөнхий сайдад танилцуулсан. УИХ-д утааг бууруулах ажлын хэсэг байгуулагдсан үе таарсан. Утааг бууруулж чадаагүй ч утааг бууруулахад юуг, ямар дараалалтай хийхийг бүгд мэддэг болсноороо үр дүнд хүрсэн.

Судалгааны үр дүнд нэгдүгээрт, гэр, амины орон сууцыг дулаалж, дулаан алдагдлыг багасгах ёстой. Улаанбаатар хотын дулаан алдаж байгаа орон сууцны барилгын дулаан алдагдлыг багасгах ёстой гэсэн дүгнэлт хийсэн. Хоёрдугаарт, гэр болон амины орон сууцыг цахилгаанаар халаадаг болъё гэсэн. Гэтэл 220 мянга орчим айл өрхийг цахилгаанаар халаах эрчим хүчний бааз, суурь манайд байгаагүй. Эхний хоёр алхмыг хэрэгжүүлж чадахгүй бол түлшээ сайжруулах гурав дахь алхам нь юм. Улаанбаатарын ахуйн хэрэглээг түүхий нүүрснээс хоёр дахин бага хэмжээний сайжруулсан түлшээр хангаснаар утаа хоёр дахин багасна гээд байгаа. Энэ бол бодит тоо. Гагцхүү сайжруулсан түлшээр тасралтгүй хангаж чадах эсэх асуудал байна. Улаанбаатар хотыг сайж руулсан түлшээр бүрэн хангах хэмжээний сайн ажиллах л үлдээд байна. 

-Тэгвэл монгол эрдэмтэд бие даасан нээлт хийж чадаж байна уу. Ер нь манай эрдэмтдийн хэр олон нээлт байдаг вэ?

-Шинжилгээ, судалгааны ажил хийгээд, шинэ мэдлэг үйлдвэрлэж, тэдгээр нь хуримтлагдсаар их сургуулийн сурах бичиг рүү ороод ирвэл нээлтийн түвшний ажил гэж үзнэ. . Нээлтийн хэмжээний бүтээл гарах ч болоогүй. Үүний тулд судалгаа, шинжилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгтэй. Судлаачдын боловсролын дундаж түвшин олон улсын дундаж түвшинд очсон байх шаардлагатай. Өнөөдрийн Монголын шинжлэх ухааны судалгаа явуулж байгаа материаллаг бааз дээр нээлт хийнэ гэдэг бараг л боломжгүй.

-Гадны жишгээр тайлбарлавал ямар нээлтийг нээлт гэх юм бэ. Бас сонин жишиг гарах юм болов уу гэж бодоод асууж байгаа юм биш үү?

-XVIII зуунаас хойш хүн төрөлхтөн олон нээлт хийжээ. Жишээлбэл, атомын бөмбөг бол атомын задралаас үүсч байгаа эрчим хүч огцом дэлбэрнэ гэсэн үг. Тэр эрчим хүчийг удаан хугацаанд гаргадаг болгохоор атомын цахилгаан станц болно. Энэ бол маш том нээлт. Биологийн салбарыг авч үзэхэд хүний удамшил эсийн дотор байдаг хромосомонд генийн хэлбэрээр бичигдсэн байдаг. Тэр хромосомын бүтцийг тогтоогоод, түүний дотор ямар хэсэг нь ямар уураг нийлэгжүүлдэг процессыг хариуцаж байгааг тогтоосон нээлт бол XX зууны биологийн салбарын хамгийн алдартай нээлтүүдийн нэг.

-Та “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байдаг. Судалгааны ажлынхаа талаар ярина уу. Үйлдвэрлэлд хэрхэн нэвтрүүлсэн туршлагуудаасаа хуваалцаач?

-Ямар ч судалгааны ажил эцсийн эцэст хүний хэрэглэдэг юм болох ёстой. Зарим нь судалгаа дуусаад удаагүй хэрэглэгддэг бол зарим нь хэрэглээ болоход урт удаан хугацаа шаардана. Би бол биохимич хүн. Тэр дотроо уурагт нэгдлүүд, тэр дотроо амьд организм эсийн дотор явагдаж байдаг олон арван мянган химийн ургамлуудыг тохируулдаг фермент гэдэг юмаар ажилласан. Фермент гэдэг нь уурагт нэгдлийн нэг хэлбэр. Манай багийн судалгааны онолын хэсгийн үр дүн олон улсын сайн сэтгүүлүүдэд өгүүлэл хэлбэрээр хэвлэгдсэн. Эрдэмтэн хүний бүтээл олон улсын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд хэвлэгдээд, түүнээс нь олон улсын эрдэмтэд эшлэл аваад ашиглаж байна гэдэг бол дэлхийн зах зээлд гарч байна гэсэн үг. Уурагт нэгдлийг ашиглах талаар манай баг 10 гаруй технологи боловсруулсан. Тэдгээрийн зарим нь үйлдвэрлэлд нэвтэрч, бүтээг дэхүүн болоод явж байсан. 1990 оны нийгмийн шилжилтийн үед үйлдвэрлэл зогссон. Дахин үйлдвэрлэлд нэвтрэхэд бэлэн технологиуд байгаа. 

-Харамсалтай хэрэг. Гэхдээ өөдрөг хариулт танаас авмаар байна?

-Шингэн сүүний уураг буюу шингэн сүүний хазаад даагдахгүй хатуу ааруул байдаг. Түүнийг усанд уусахаар зөөлөн болгоод уураг бага зарим бүтээгдэхүүнийг баяжуулдаг. Хиамыг гэхэд махыг орлуулах түвшинд баяжуулна. Эсвэл дангаар нь уургийн нэмэгдэл болгож хэрэглэнэ. “Казинат натри” гэж уургийн бүтээгдэхүүн Хятад, Финландад гарч байсан. Сүүний уургаас микро организмын тэжээлт орчин үйлдвэрлэх технологи боловсруулсан. Микро биологийн үйлдвэрлэл гэж аж үйлдвэрийн томоохон салбар манайд огт хөгжөөгүй байгаа. Үүний тэжээлийн орчныг нь судалж, гаргаад судалгаа, шинжилгээний газруудад микробын өсгүүр, тэжээл болгож өгдөг байлаа. Түүнийгээ улам боловсронгуй болгоод их ачаалалтай бэлтгэл хийдэг тамирчдын тэжээл, эмнэлгийн сэхээн амьдруулахад байгаа өвчтөнд зориулсан тэжээл зэргийг хийсэн. Тухайн үедээ маш их ач холбогдолтой байсан шүү.

 

ШУА-Д СҮҮЛИЙН 30 ЖИЛ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭЭГҮЙ

-Дахин үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд танд ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

-Тоног, төхөөрөмжгүйн улмаас зогссон. 200 мянга орчим ам.долларын тоног төхөөрөмж худалдаж авах шаардлагатай. Тэгвэл дахин бүтээгдэхүүн хийж болно. Ер нь ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдэд сүүлийн 30 жилийн хугацаанд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлээгүй. 

-Шинжлэх ухааны салбарт ажилладаг эрдэмтэн, судлаачдын гэр бүлийн шалгуур, дэмжлэг ер нь ямар байх ёстой вэ?

-Би л гэхэд хоёр хүүхэдтэй эхнэрээ орхиод Германд докторт сурахаар явж байлаа. Гурван жил гурван сар тэнд байсан. Ирэхэд хоёр настай хүүхэд маань таван настай болсон байсан даа. Ер нь шинжлэх ухааны салбарт ажилладаг хүмүүс мэдлэг, чадвар, ёс суртахуунаараа ч тэр арай өөр байх ёстой. Шинжлэх ухаанд зориод ажиллах, шинжлэх ухааны ажилд тохирсон хүн гэсэн хоёр чанар нэг хүнд нийлвэл шинжлэх ухаанд ажиллахад хүнд, хэцүү зүйл байхгүй. Шинжлэх ухаанд хийж байгаа ажил бүр шинэлэг байдаг. Нухаж нухаж өгүүлэл бичээд гайгүй сэтгүүлд хэвлүүлэхэд урамтай.

Дэлхийн аль ч орны өөрийн чиглэлийн эрдэмтэн судлаачидтай харилцаад явах боломжтой гээд давуу талууд бий. Манай салбарт тогтвортой ажиллахад нэгдүгээрт, судалгааны ажилд үнэхээр дуртай байх, хоёрдугаарт, тэвчээртэй байх ёстой. Өдөр, шөнийг ялгахгүй ажиллах ч үе бий. Дараагийн чухал хүчин зүйл бол яах аргагүй ар тал. Чамайг ажлаасаа оройтох бүрт гэр бүлийн хүн чинь үглэдэг бол ажиллах аргагүй болж мэднэ. Ар тал ойлгож, дэмждэг байх нь шинжлэх ухаанд тогтвортой ажиллах нэг үндэс болно. Энэ гурван чанар бүрдсэн бол шинжлэх ухаанд тодорхой хэмжээгээр амжилт гаргах боломжтой.

-Гэхдээ шинжлэх ухаанч хүмүүсийг уйтгартай гэж ойлгодог. Энэ чанар нийтлэг тодорхойлолт мөн үү?

-Би их уйтгартай хүн биш. Монгол хүнд байдаг нийтлэг шинж чанар бол хошин шогийн мэдрэмжтэй байдаг. Германд гэхэд лав 50 хувь нь хошин шогийн мэдрэмжгүй. ү. Дандаа шинэ юм руу зорьж, тэмүүлж ажилладаг учраас уйтгартай хүмүүс биш. Дунд нь ороод хээр гадаа яваад үзвэл сэтгүүлчдээс нэг их дутахгүй гэж бодож байна.

-Та ер нь мэргэжлийнхээ онцлогоос үүдэн амьдралд баримталдаг чиг шугам, зарчмаа саа ухарч байв уу. Анхнаасаа биохимич мэргэжлийг сонгосон уу?

-Би арван жилийн сургууль төгсөх жилээ эрдэмтэн болно гэж шийдсэн. Тэр үед Говь-Алтай аймагт биохими гэж миний сонгосон мэргэжлийг мэддэг хүн байгаагүй. Манай ангийн багш их мундаг хүн байлаа. Энэ мэргэжлийг хэн ч мэдэхгүй байгаа учраас шинэ юм байна. Ирээдүйтэй гэж хэлсэн. Биологийн шинжлэх ухаан дотроо хөгжөөд 50 орчим жил болж байсан шинэ салбар байсан. Мэдээж зөв сонголт болсон. Сонгосон мэргэжил маань учраас эзэн болох гэж хичээсэн. Сурах юмаа сурсан. Сайн багш нартай ч таарсан. Энэ хугацаанд ухрах үе олзуурхууштай нь гараагүй дээ.

-Монгол хүн хэдэн насандаа төлөвшиж, өөрийн зөв чиг шугамаа олдог юм бол. Уншигчдад маань тустай юм уу гээд сонирхож асууж байгаа юм шүү?

-Хүний өөрийн ерөнхий чиг шугам их залуугаас бүрддэг юм шиг. Мэдлэг, чадвар туршлага бүрдэх үйл явц одоо хүртэл явагдаж байна. Шинжлэх ухааны салбарт ажилласан удаан жилийн туршлагаас эргэн харахад суралцах зүйл их. Би монголчуудын хүүхдээ хүмүүжүүлдэг тэр л орчинд өссөн. Түүнийгээ дагаад ажилсаг, шударга, хүнлэг байх ёстой гэсэн чиг шугам байсан нь ухамсарт сууж, улмаар өөрт ойлгогдож ирэх тэр нас бол чиг шугам бүрэлдэх нас юм.

-Та номыг хэрхэн уншдаг вэ. Хүүхэд, залууст ном унших талаар зөвлөөч?

-Би хэд хэдэн номыг энд, тэнд дэлгэж тавьж байгаад уншдаг. Сонирхсон номоо бол нэг суултаар уншаад дуусгах гээд байдаг гэмтэй. 10 дугаар анги төгстлөө Монголд гарсан бүх номыг уншсан. Үнэндээ хэлэхэд би таван настайдаа ном уншиж сурсан. Зургаан настай байхдаа анхны романаа уншиж дуусгасан. Тиймээс номын амтанд эрт орсон хүн. . Хүүхдийнхээ насны онцлогоос хамаарч хэмжээ бага, адал явдалт, сонирхолтой номыг уншуулж эхлээрэй. Хүн өөрөө л ашигладаггүй болохоос уураг тархины боломжоороо хэдэн ч юмыг зэрэг хийгээд явах боломжтой. Одоо хүүхдүүд интернетээр бүх юмыг хийдэг болсон нь уншихгүй байхад нөлөөлж байна. Аливааг хуулбарладаг сэтгэлгээ суулгаж байна. Ер нь номонд олон жил бодож шүүсэн юмыг бичдэг. Тэгэхээр ном унших хэрэгтэй. Одоо бол сайн ном олж уншихад хэцүү болсон байна лээ. 

-Судлаач хүний авч болох төрийн дээд шагналууд болох Академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын төрийн Соёрхол гээд бүгдийг нь та хүртжээ. Mөрийн дээд шагналуудыг авна гэдэг итгэл танд ер нь хэр төрдөг байв?

-Би 1996 онд Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн. Бидний таван судлаачийн 10 гаруй жилийн ажлын үр дүнгээр энэ шагналд дэвшүүлсэн. Дэвшүүлсний дараа шагнал хүртэнэ гэсэн итгэл бага байсан. Тэр үед нэлээд нарийн шүүлтүүрээр төрийн шагнал олгодог байлаа. Ингээд Шинжлэх ухааны салбарын анхны төрийн дээд шагналыг тэр жил авч байлаа. Мэдээж их баяртай байсан. Шагнал авсныхаа дараа уургийн судалгааны чиглэлээрээ хийсэн ажлаа хүн боддог юм билээ. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтнийг Монгол, Зөвлөлтийн сансарын хамтарсан нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөр, туршилтыг боловсруулсан гэж өгсөн. 1981 оны нислэгт оролцсон 20 гаруй хүнийг шагнах нь тодорхой байсан. Гэтэл нислэгийн гол ажлыг удирдаж байсан ШУА-ийн анхны ерөнхийлөгч Б.Ширэндэв гуайг тухайн үед буруутгаснаас болоод бүсад бүх хүнд шагнал өгөөгүй. 25 жилийн дараа шагнал авах ёстой хүмүүсийг шагналд дэвшүүлж, олгосон. Шагнал аваад хийж бүтээсэн ажлын үнэ цэн одоо ч байсаар л байна. Тухайн үед төр, засаг мартдаггүй юм байна гэсэн сэтгэгдэл төрж байлаа.

-Залуу эрдэмтдэд ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгодог. Энэ нь хэр үр дүнтэй байна вэ?

-Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал бол 35 хүртэл насны докторын зэргээ хамгаалсан залуу эрдэмтдэд олгодог. Залуу судлаачдад их урам зориг өгдөг шагнал. Улсын хэмжээнд шалгаруулаад ганцхан судлаачид өгдөг байсан бол 2013 оноос жилд гурав хүртэл хүнд олгодог болсон. Салбартаа тодорхой хийсэн бүтээлтэй байх нь гол шалгуур болдог. Энэ шагналыг авах хүсэл эрмэлзэл, зорилготой залуус олон болсон. Анх олгож байхдаа шагналыг дагалдаж нэг сая төгрөг ирдэг байсан бол одоо харин хоёр сая төгрөг болсон. Гэхдээ Ерөнхийлөгч өгч байгаа шагнал учраас шагналын мөнгийг 10 сая төгрөг болгоход гэмгүй санагддаг. Хийсэн, бүтээсэн зүйлтэй хүнийг л шалгаруулж байгаа шүү дээ. 

-Танаас энэ цаг үед монгол Улсын Шинжлэх ухааны салбарыг толгойлж яваа хүний тань хувьд асуухгүй өнгөрч боломгүй нэг асуулт байна. Монгол хүний эрхэмлэж явах ёстой зүйл юм бэ. Хүн ер нь ямар байх ёстой юм бэ?

-Монголчууд олон зууны турш их ёс суртахуунтай амьдарч ирсэн ард түмэн. Хүнийг харгислаж, яргалах, нэг нутаг усныхан нэгнээ алаг үзэх байдлыг гаргадаггүй. Өгөөмөр сэтгэлтэй ард түмэн. Аав, ээж нь хүүхдээсээ хүн шиг байхыг шаарддаг. Хүн шиг байна гэдэг нь хүнийг хайрладаг бай гэсэн үг. Одоо бол хүүхдийг баян бай, том мөрөөдөлтэй бай зэргээр хүмүүжүүлж байна. Хүн гэдэг хүн шиг л хүн байхгүй бол хүн төрөлхтний дайснаас ялгаагүй. Хүн төрөлхтөн удаан оршин тогт но хын тулд нэгнээ хайрладаг байх хэрэгтэй. Ялангуяа хүн амын бөөгнөрөл ихтэй Улаанбаатар хотод хүүх дэд эцэг, эх ч санаа тавьж чадах гүй. Сургууль ч анхаарахгүй явсаар том болж хэрэг төвөгт орооцолдоод ирэхээр хүүхдээ ямар хүн болгочихоо вэ гээд халаглаж суудаг болж.

-Тэгвэл хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх ёстой юм бэ?

-. Аав, ээжийн хоорондоо болон бусадтай харилцаж байгаа харилцаа, хийж байгаа ажил дундаас хүүхэд аяндаа хүмүүждэг. Дараа нь хүүхдийг ажил хийлгэж хүмүүжүүлдэг. Залуу гэр бүл орой ажлаа тарж ирээд эцэг, эх нь утсаа оролдоод суудаг бол хүүхэд утас оролддог л хүн болж хүмүүжинэ.

 

УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН ЗАМЫГ ЦОО ШИНЭЭР ЭРГҮҮЛЖ ТАВИХ ХУВЬСГАЛ РУУ МОНГОЛ УЛС ЯВЖ БАЙНА

-Монгол үндэстний цаашид оршин тогтнох үндэс нь юу вэ. Хүмүүс өөр өөрийнхөөрөө их л олон янзаар дүгнэх юм. Та өөрийн хариултаа хэлээч? 

-Хорвоо дээр байгаа бүх хүн ялгаагүй. Генийн бүтцээрээ ертөнцийн долоон тэрбум хүний ялгаа нь айлын хотонд байдаг мянган хонины генийн ялгаанаас бага. Мөн чанар, агуулга талдаа ялгаагүй. Харин улс үндэстэн болдог нь тэр улс гүрний хаад ноёдтой холбоотой. Ингэж хүн төрөлхтөн гэдэг ганц зүйлийг олон хувааснаас том дайнууд гарсан байдаг.

Хүн төрөлхтний ганц ялгаа бол соёл. Соёлын хэлбэрүүд оршин байгаа нутаг, дэвсгэр, эрхэлж байгаа ажил мэргэжлээс шалтгаалж ялгаатай байдаг. Энэ нь хүний мөн чанартай холбоогүй.

Монгол хүний оюуны чадамж олон зуун жил эрхэлсэн ажил хөдөлмөртэй холбоотойгоор онцгойрдог. Ингэснээр уураг тархи нь илүү хөгжсөн болов уу. Хүн төрөлхтөн өмнөх үеүүдийн бий болгосон туршлага дээр оршин тогтнодог. Тэдний бий болгосон мэдлэгээс оюун ухаанаа сэлбэж байх ёстой. Нэмээд хүнлэг байвал хүн төрөлхтөн оршин тогтнох нь асуудал биш. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын тухайд хүн төрөлхтний хэрэглэж байсан гол технологиудыг бүгдийг шинэчлэхээр болчихоод байна. Уламжлалаар ажиллаж ирсэн олон мэргэжил хэрэггүй болж робот орлох нь. Ийм хувьсгалч лоозонгийн дор хүн төрөлхтөн удаан оршин тогтнож чадахгүй. 

-Тэгвэл та монгол Улсынхаа ойрын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ. Бидний хөгжиж байгаа энэ зам ер нь юунд хүргэх бол?

-Аливаа улсын ойрын ирээдүй байтугай хүн өөрийн ойрын ирээдүйг үнэн зөвөөр төсөөлөхөд хэцүү. Түмэн үйл явдал дунд бид амьдардаг. Хорвоогийн 200 гаруй улс дунд өрсөлдөж амьдарч байгаа нэг улс бол Монгол. Монгол Улс бол хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэсэн Үндсэн хуулийн заалттай. Зах зээлийн эдийн засгийг хөгжүүлнэ гэдэг төрийн бодлоготой улс. Зах зээлийн шилжилтээс өнөөдрийг хүртэл явж байгаа сүүлийн .

Сүүлийн жилүүдэд олон тэрбумтан төрж байгаа боловч дандаа төрөөс төрж байна. Байгалийнхаа асар их баялгийг хэдхэн хүн хувьчлаад авчихсан байна. Тийм учраас улс орны ойрын ирээдүй бүрхэг, харанхуй байна. Энэ явдал удаан үргэлжилбэл дахиад нэг хувьсгал гарна. Энэ хувьсгал 1990-ээд оны хувьсгалаас чанга байна. Юуны төлөө хувьсгал болох вэ гэхээр нийгмийн баялгийг тэгш хуваарилахын төлөөх, улс орны хөгжлийн замыг цоо шинээр эргүүлж тавихаар шинжтэй болно. Тийм учраас төрийн удирдлага маш хурдан бодож сэхээрч, зөв зам руу орохын төлөө даа. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.