Улсын бүртгэлийн үйлчилгээний төлбөрөө төлөхийн тулд иргэд банкны урт дараалалд зогсож, 30 минутаас 3 цаг хүртэлх хугацааг үр ашиггүй зарцуулж хохирдог явдал их байсан.
Тэгвэл уг асуудлыг ухаалагаар шийдвэрлэж, Улсын бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээний тэмдэгтийн хураамжийг "Гэрэгэ" киоск ашиглан төлдөг үйлчилгээг УБЕГ-аас өнөөдөр нэвтрүүллээ.
Энэхүү киоскоор Иргэнийн цахим үнэмлэх дахин авах, Үндэсний энгийн гадаад пасспорт шинээр захиалах, төрсний лавлагаа, гэрлэлтийн лавлагаа зэрэг 18 төрлийн үйлчилгээний тэмдэгтийн хураамжийг төлж болох бөгөөд өөрийнхөө төлбөрийн картыг ашиглан 30 секундэд ямар нэгэн нэмэгдэл төлбөр шимтгэлгүйгээр төлбөрөө төлж болох юм байна.