СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-08

Н.Мандуул: Унаач хүүхдүүдийг 100 мянган төгрөгөөр даатгуулах шаардлага тавина

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын морин спорт уяачдын холбоо, даатгалын компаниудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хөөцөлдсөн ажлын үр дүнд хурдан морь унаач хүүхдийн нэгдсэн бүртгэл мэдээллийн сантай болсон. Мөн унаач хүүхдүүдийг даатгалд хамруулдаг болсон.

Хүүхдийн даатгал дээр нэг асуудал үүссэн. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.4-т “хүүхдийг ослын даатгалд даатгуулсан байх;” гэж заасан байдаг. Тэгвэл .

Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамжийг 100 мянгаас доошгүй, нөхөн олговрыг 20 сая төгрөг ба түүнээс дээш байхаар тогтоосон байдаг.

Санхүүгийн зохицуулах хорооноос даатгагч, даатгуулагч хэдэн төгрөгөөр даатгуулахаа тохиролцоно гэж байгаа нь хүүхдийн амь нас, цаашлаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүрэн авах боломжийг хаасан зүйл. Тухайн хүүхэд 30 мянган төгрөгөөр даатгуулсан тохиолдолд 5 сая хүртэлх нөхөн олговрыг авах эрх үүсэх юм. Дээрх мөнгөөр бэртэж гэмтсэн хүүхэд эмчилгээ, үйлчилгээ зэргийг бүрэн дүүрэн авч чадах уу.

. Өнөөдрөөс унаач хүүхдүүдийн бүртгэл эхлэх тул хамгийн багадаа 100 мянган төгрөгөөр даатгах болно. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан мэдэгдлээс болж уяач нар унаач хүүхдүүдээ “үнэгүй шахам” даатгуулах сонирхол гарч ирж байгаа юм. Гэлээ ч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас унаач хүүхдүүдийн эрх ашгийг бодолцон үзэж 100 мянган төгрөгөөр даатгуулах шаардлага тавьж байгаа хэмээн Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын орлогч дарга Н.Мандуул дурдсан юм.

Хүнийг амь насыг мөнгөөр үнэлэх гээд байгаа зүйл биш гэдийг ойлгох хэрэгтэй. Даатгалын компаниудын зүгээс хэдийг хураамжаар авч хэдийг нөхөн олговорт олгосон нь нуух зүйл биш

Практикал даатгал компанийн зуучлалын менежер Т.Сүх-Очир ". Эмч үнэхээр тухайн хүүхдийг яаралтай тээвэрлэж, эмчлэх хэрэгтэй гэвэл гарах зардлаар нь асуудлыг шийдчих хэрэгтэй. Хүнийг амь насыг мөнгөөр үнэлэх гээд байгаа зүйл биш гэдийг ойлгох хэрэгтэй. Даатгалын компаниудын зүгээс хэдийг хураамжаар авч хэдийг нөхөн олговорт олгосон нь нуух зүйл биш" хэмээв.

“Хурдан морь унаач хүүхдийн даатгал”-ын бүтээгдэхүүнийг 11 даатгалын компани үзүүлж байгаа юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.