СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Путинийг элдвээр доромжилсон Гүржийн нэвтрүүлэг эфирт гарахаа больжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

“P.S." нэвтрүүлэгтээ өчигдөр орой ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг хэл амаар доромжилсон Гүржийн “Рустави 2” телевиз эфирт гарахаа больсон тухай “РИА Новости” агентлаг мэдээлж байна.

“P.S." нэвтрүүлгийн эхэнд хөтлөгч Георгий Габуния В.Путинийг орос хэлний хамгийн муу муухай үгээр доромжлон зүй бус үйлдэл гаргасанд Гүржийн нийслэл Тбилисийн олон зуун оршин суугч бухимдан эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд өчигдөр шөнө “Рустави 2” телевизийн барилга руу хогийн шүүр, түүхий өндөг, лонх шидлэн тус телевизийн хөтлөгч Георгий Габуния, ерөнхий захирал Ника Гварамия нарыг огцрохыг шаардсан байна.

Үүнээс өмнө “Рустави 2” телевизийн ерөнхий захирал Ника Гварамия шууд эфирт хараалын үг хэрэглэх нь зохисгүйг тэмдэглэсэн ч хөтлөгчийн байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлсэн аж.

.

Георгий Габуниягийн үйлдлийг Гүржийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд эрс буруушаасан төдийгүй тус улсын мянга мянган иргэд нийтийн сүлжээнүүдээр байж боломгүй үйлдэл гэсээр байгаа аж.

Гүрж-Оросын харилцаа өнгөрсөн сарын 20-нд Олон улсын парламент хоорондын үнэн алдарт шашны ассамблейн нээлтийн үеэр ОХУ-ын төлөөлөгч Гүржийн парламентын даргын суудлыг эзлэн үг хэлсний дараа хурцадсан билээ. Оросын төлөөлөгчдийг Гүржээс гаргахыг шаардсан олон арван мянган хүний үймээн болж хувирсан тайван жагсаал тус улсын парламентын ордны өмнө олон хоног үргэлжилж, 240 гаруй хүн бэртэж гэмтсэн юм.

Үүний дараа Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили ОХУ-ыг дайсагнасан улс гээд Гүржид дотоодын хагарал гаргахыг санаархсан гэж мэдэгджээ. Түүний мэдэгдлийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Гүржтэй иргэний агаарын нислэг үйлдэхийг зогсоох тушаал гаргасан аж.

Энэ нь Гүржийн аялал жуулчлалын салбарт шууд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Учир нь Гүржид ирдэг гадаадын жуулчдын 20 гаруй хувь нь ОХУ байдаг ажээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.