СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-08

Шуурхай мэдээ: Наадмын онлайн тасалбар захиалга 14 цагт эхэлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

 

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон бөхийн барилдааныг үзэх тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр (“Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил”) өнөөдөр болон маргааш борлуулж байна. Мөн техник технологийн хөгжилтэй уялдуулж 1200 тасалбарыг eservice.ulaanbaatar.mn портал сайтаар өнөөдөр 12 цагаас эхлэн захиалга авахаар болсон боловч, яг одоогоор тус сайт ажиллахгүй байгаа нь иргэдийг бухимдуулжээ. 

Энэ талаар Нийслэлийн мэдээлэл, технологийн газраас лавлахад "12 цагт сайт ажиллаж эхэлсэн боловч, алдаа гарч ажиллахгүй болсныг бид засварлаж бараг дуусаж байна. Одоогоор нэг ч тасалбар борлуулаагүй байгаа тул иргэд тайван, хүлээцтэй байх хэрэгтэй. Одоо 14 цагт тус сайт ажиллаж эхэлнэ. Тасалбар захиалсан хүмүүс тухайн өдрийн 14-17 цагийн хооронд Дүнжингарав худалдааны төвөөс авна" гэж мэдээллээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.