СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НҮБ долоо хоног тутамд нэг байгалийн гамшиг тохиож байгааг анхааруулав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

НҮБ-ын зүгээс долоо хоног тутамд нэг удаа онц ноцтой байгалийн гамшиг тохиож байгаа тул хөгжиж буй орнууд нэн даруй урьчдилан сэргийлэх арга хэмжээ авч бэлтгэлтэй байхыг анхаарууллаа. Идай, Кеннет хар салхиуд Мозамбект хүрч, Энэтхэг улсад ган гачиг тохиож байна. Эдгээр байгалийн гамшгууд төсөөлж байснаас их хэмжээний хор хөнөөл учруулж буйг НҮБ онцолжээ.

Дэлхийн улс орнууд жилд 520 тэрбум ам.долларыг цаг ууртай холбоотой байгалийн гамшигт зарцуулж байна. Гэвч үүний ердөө гурван хувь нь байгалийн гамшигт үзэгдэлд тэсвэртэй аюулгүй дэд бүтэц байгуулахад зориулагддаг. Тиймээс байшин барилга, зам, гал тэрэгний сүлжээ, үйлдвэр, эрчим хүч усны хангамж зэрэг дэд бүтцийн стандартыг сайжруулж үер, ган, салхи шуурга гэх хэмт цаг уурын онц нөхцөлд тэсвэртэй дэд бүтцийг байгуулах нь зүйтэй гэж үзжээ.

Засгийн газрууд хүлэмжийн хийг бууруулах тал дээр анхаарлаа хандуулдаг ч цаг уурын хямралыг хэрхэн даван туулах тал дээр дорвитой анхаарч арга хэмжээ авахгүй байгааг шүүмжилж байна. Гарз хохирол, хор нөлөө багатай гамшгуудыг ард иргэдэд урьдчилан сануулж сэргийлж чадвал өндөр хөгжилтэй орнууд хөнгөн даваад гардаг. Харин хөгжиж буй орнуудын хувьд Америкт гарсан шиг ойн түймэр, Европт тохиолдсон шиг цаг агаар огцом халбал эрсдэл өндөр байх юм. Тиймээс

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.