Х.Өлзийбаяр
Британийн хатан хааны гэр бүлийнхэн ямагт хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байдаг. Гэтэл манай гараг дээр өчнөөн олон хаан, хатан хаан, тэдний гэр бүлийнхэн, гүнж, ханхүү нар байгааг мартаж боломгүй. Хаад, хатан хааны гүнжүүд манай гаргийн хамгийн сайхан бүсгүйчүүд байдгийг хэлэх нь зүйтэй.
Данийн юм уу, Монакогаас эхлээд Балбын хаадын хамгийн сайхан гүнжүүдийн тухай бид юу мэдэх вэ. Дэлхийн улс орнуудын хаад, хатан хааны хамгийн сайхан 10 гүнжийг танилцуулъя.
1. Монакогийн гүнж Беатрис Борромео
Беатрис Борромео бол гадаад төрхөөрөө жинхэнэ загвар өмсөгч л гэсэн үг. Тэрээр язгууртан Борромеогийн гэр бүлд төрж 2015 онд Монакогийн үе залгамжилсан хаадын долоо дахь үеийн Пьера Казирагитай гэрлэсэн байна. Беатрис сэтгүүлч, телевизийн хөтлөгчөөр ажиллаж энэ мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалсан хүн. Чөлөөт цагаа гэртээ өнгөрүүлж, оройн хоол бэлтгэдэг энэ бүсгүй жинс өмсөх дуртай. 2017 оны хоёрдугаар сард Беатрис хан хүүд Стефано хүү төрүүлж өгсөн.
2. Испанийн хатан хаан Летиция
Летиция 1998 онд Алонсо Перестэй гэрлэсэн ч жилийн дараа салсан байна. 2004 онд Испанийн хаан Филипп VI-тай гэр бүл болж хоёр хүүхэдтэй болжээ. Хатан хаан Летиция хааны гэр бүлийн бүсгүйчүүдээс хамгийн дэгжинд тооцогддог. Летиция Ортес гэж нэрийддэг байсан бүсгүй хааны гэр бүлд багтсанаасаа хойш загвар нь эрс өөрчлөгдсөн гэдэг. Эрх барьсан эхний жилүүддээ харьцангуй консерватив загвараар хувцасладаг байсан бол сүүлийн үед илүү орчин үеийн, хөнгөн загвар сонгон хувцасладаг болоод байгаа юм.
3. Грек, Данийн гүнж Татьяна
Гүнж Татьяна Венесуэльд төрж, Швейцарьт өссөн, уг гарлаараа бол словен угсаатай нэгэн. Шаргал үс, сайхан ногоон нүд, сэтгэл булаам царай төрхөөрөө Татьяна ёстой тэнгэрийн дагина л гэсэн үг. Хэдийгээр тэр гүнжийн титмийн эзэн ч хааяа жинс, шаахай өмсчихсөн явах нь бий. Тэрээр ханхүү Николаостай 2010 онд гэрлэж Спецес арал дээр хуримын ёслолоо хийсэн. Улмаар түүнд Дани, Грекийн гүнжийн титэм өгсөн билээ.
4. Шведийн гүнж Мадлен
Гүнж Мадлен өмнө нь Стокгольмын шөнийн клубт байнга очдог байснаараа “Үдэшлэгийн гүнж” нэртэй байжээ. Эхлээд хуульч Юнас Бергстремтэй удаан хугацааны турш холбоотой байсан ч гэнэт л хоёр тийшээ болсон байна. Мадлен Шведийн үе залгамжилсан гэр бүлийн гурав дахь үеийн төлөөлөгч. 2013 онд тэр британи гаралтай санхүүч Кристофер О’Нилтэй гэр бүл болж гурван хүүхэд төрүүлсэн.
5. Саудын Арабын гүнж Амира ат-Тавиль
Саудын Арабын гүнж хижаб өмсч, гивлүүр зүүхээс татгалзсанаараа хэвлэлийнхний анхаарлыг татдаг ч тэр хувцаслалтдаа онцгой анхаардаг. Нөхөр ханхүү Аль-Валид ибн Талалтай хоёр жил хамт амьдраад салсан нь бас дуулиан болсон. Амира гүнж харин хүмүүнлэгийн үйлсээрээ олонд алдаршихын зэрэгцээ улс орондоо эмэгтэйчүүдийн эрхийг хангахын төлөө ихээхэн тэмцдэг нэгэн.
6. Кембрижийн гүнгийн авхай Кэтрин
Энэ бол хатан хааны гэр бүлийнхнээс хамгийн алдартай, хэвлэл мэдээллийнхний өмнө нээлттэй гүнж байх. Кэтрин ханхүү Уильямтай Шотландад Сент-Эндрвссийн их сургуульд суралцаж байхдаа танилцаж 2011 онд гэр бүл болсон. Кэтрин ханхүүд гурван хүүхэд төрүүлж өгсөн.
7. Монакогийн гүнж Шарлен
Гүнж Шарлен ханхүү Альберт II-той 2011 онд гэр бүл болсон. Мэргэжлийн усанд сэлэлтийн тамирчин тэрээр Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болсон олимпын тоглолтод энэ төрлөөр оролцож байсан бол Сиднейд болсон олимпын 4х100 буухиа тэмцээнд тавдугаар байрт орж байсан юм. 2014 онд ихэр охин хүү хоёр төрүүлсэн.
8. Бутаны хатан хаан Жецун Пема
Жецун Пема өнөөдөр манай гаргийн хамгийн залуу хатан хаан. Тэрээр 2011 онд 21 настайдаа Бутаны хаан Жигме Кхесара Намгвял Вангчуктай гэрлэж хатан хааны титэм өмссөн нэгэн. Тэрээр хаантай гэрлэх үедээ оюутан байсан. Нэг хүү төрүүлсэн тэрээр одоо Англид суралцаж урлаг сонирхдог тэдний гэр бүлийг “Гималайн Уильям, Кейт хоёр” хэмээн нэрийддэг байна.
9. Иорданы хатан хаан Рания
Хатан хаан Рания жинхэнэ тансаг, гоо үзэсгэлэнтэйн зэрэгцээ олонд нээлттэй нэгэн гэдэг. Тэрээр 1970 оны наймдугаар сарын 31-нд Кувейтэд палестин гэр бүлд төрсөн. Хаан Абдулла II-той гэрлэхээсээ өмнө Рания Apple компанид ажиллаж байжээ. Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө идэвхтэй тэмцэж эмэгтэйчүүдэд боловсрол олгохыг дэмжин буяны үйлс эрхлэхийн зэрэгцээ олон улсын улс төрд ч идэвхтэй оролцдог нэгэн.
10. Шведийн гүнж София
Гүнж София Вермландын герцог, ханхүү Карл Филипптэй 2015 онд гэр бүл болсон. Нөхөрт гарахаасаа өмнө загвар өмсөгчөөр ажиллаж эрэгтэйчүүдэд зориулсан Slitz сэтгүүлийн дугаарт зориулан зураг авхуулахын зэрэгцээ эротик хэсэгтэй реалити шоунд оролцдог байсан гэнэ. Одоо тэрээр хоёр хүүгээ өсгөж байгаа.