Италийн археологийн өв соёлт Помпейд нуугдсан дэлхийн хоёрдугаар дайны үеийн 10 гаруй тэсрээгүй бөмбөг олдсон гэж орон нутгийн хэвлэлээр мэдээлжээ. 1943 оны наймдугаар сард Помпейд есөн удаагийн агаарын дайралтаар 165 бөмбөг хаясан гэж үздэг.
Италийн I1 Fatto Quotidiano сонинд бичсэнээр дайны он жилүүдэд тараасан 96 бөмбөгийн байршлыг илрүүлж идэвхгүй болгосон байна. Үлдсэнийг нь хараахан олж илрүүлээгүй байгаа гэжээ. Шинжээчид олдоогүй үлдсэн бөмбөгийг дэлбэрч устсан гэж үзэж байсан ч 10 гаруй дэлбэрээгүй бөмбөг олдсон юм.
Археологич, профессор Антонио дэ Симоне 1986 онд Помпейн түүхэн дурсгалт газарт малтлага хийж байхдаа тэсрээгүй үлдсэн бөмбөгүүдийг олж байсан тухайгаа ярьжээ. 66 га талбайг хамрах уг газрын 44 га-д малтлага хийсэн байдаг тул үлдсэн талбайг судлахдаа анхаарал болгоомжтой хандах шаардлагатай юм.
Помпей археологийн музейн зүгээс аялагч жуулчдад ямар нэг эрсдэлгүй тул санаа зовох зүйлгүй гэж мэдэгджээ. Сонинд нийтэлснээр сүүлд олдсон 10 орчим тэсрэх бөмбөгийн байрлалыг олон нийтээс нууцалсан байна. Манай эриний түүхэн дурсгалт өв соёлыг шингээсэн газрыг 16 дугаар зууны үед нээж илрүүлсэн ба 1748 онд малтаж эхэлжээ.
Эх сурвалж: www.theguardian.com