СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-08

Монголчууд наадахад бэлэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Мөнхзул

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд гуравхан хоног үлдлээ. Төв цэнгэлдэх хүрээлэн, шагайн асар, сурын талбай, Хүй долоон худаг дахь наадмын бэлтгэл ажлыг 95 хувьтай хангасан талаар албаныхан мэдээлэл хийж байна. Нэг ёсондоо монголчууд наадахад бэлэн болсон гэсэн үг. Үлдсэн өдрүүдэд нээлт, хаалтын урлагийн тоглолтоо жигдрүүлж, урсгал засвар, цэвэрлэгээний ажлаа хийчихвэл бүх зүйл жин тан болж байгаа аж.

ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН СҮҮДРЭВЧИЙН ТООГ НЭМЖЭЭ

Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй албаныхан эхлээд Төв цэнгэлдэх хүрээлэнд саатлаа. Урсгал засварын ажил үндсэндээ дуусч, цэвэрлэгээ эхэлжээ. Үүнтэй зэрэгцээд наадмын нээлтийн хөтөлбөрийн бэлтгэл сургуулилт ид үргэлжилж байв. Төв цэнгэлдэх хүрээлэнд хийгдэж байгаа засварын ажлын талаар “Төв цэнгэлдэх” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Нямдаваа хэлэхдээ “Наадмын бэлтгэл ажил зургадугаар сарын 1-нээс эхэлсэн. Энэ жил төв асрын өөдөөс харсан суудлууд дээр шинээр сүүдрэвч барилаа. Нэг үгээр хэлбэл . Цэнгэлдэхийн гадна дөрвөн талд гэрлийн суурь шон байдаг. Дөрвөн шон тус бүрт салаа 18 ширхэг 1000 ваттын хүчин чадалтай гэрэл байрлуулсан. Нийт 72 гэрэл цэнгэлдэхэд тусна гэсэн үг. Нарнаас хамгаалах сүүдрэвчийг “” гэв.

Салбар хариуцсан дарга нар тус бүртээ мэдээллээ шадар сайдад танилцуулсан. Тухайлбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “. Энд ” гэв.

Сурын талбай, шагайн асарын хувьд цэвэрлэгээний ажлаа дуусгавал бүх зүйл жин тан гэдгийг онцоллоо. Харин Хүй долоон худаг энэ жил тун өнгө зүс сайтай харагдаж байна. Хурмаст тэнгэр хураа харамгүй хайрласны хүчинд хүй мандлын дэвжээ орчимд ногооны гарц сайн, уяачид ч ам сайтай байна. Гагцхүү морио элдэв будилаангүй уралдуулахыг морины салбар комиссоос хүсчээ. Албаны хүмүүсээс мэдээлэл сонссоны дараа шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин “Баяр наадмын бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Урьд жилүүдэд Засгийн газрын нөөц хөрөнгөөс наадмын зардлыг гаргадаг байсан бол энэ жил төсөвтөө тусгасан. Тиймээс хүндрэл гарсангүй. Цэнгэлдэх хүрээлэнд автоматаар удирдах боломжтой гэрэлтүүлгийг бүрэн тавьсан байна. Цэнгэлдэхийн тохижуулалт, зам нөхөх, шинээр талбай барих, бие засах газрын тоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг төлөвлөгөөний дагуу хийжээ. Цэнгэлдэхийг тойроод долоон барилга барьж байна. Энэ барилгууд ашиглалтад орохоор машин тавих зогсоолоос эхлээд наадам хийх талбай улам хумигдсаар байна. Цаашдаа шинэ цэнгэлдэх хүрээлэн барих ажилдаа эрчимтэй орохгүй бол болохгүй гэсэн дүгнэлттэй байна. Хаана барих вэ гэдэг дээр шийдэж чадахгүй байна” хэмээв. Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх орчимд нийт 2500 авто машины зогсоол бэлдсэн байна. 

ДОПИНГТОЙ БӨХЧҮҮДИЙГ БАРИЛДУУЛАХГҮЙ

Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд шүүхийн шийдвэрийн улмаас допинг хэрэглэсэн таван бөхийн барилдах эрхийг сэргээсэн нь олон хүний бухимдлыг төрүүлсэн бөгөөд бөхчүүд эсэргүүцэл илэрхийлж, гарын үсэг цуглуулсан. Энэ талаар Баяр наадмын комиссын Үндэсний бөхийн салбар хорооны нарийн бичгийн дарга Д.Жанчивдорж тайлбар өгөв. Тэрбээр “Үндэсний бөхийн салбар хорооны хурлаар 2017, 2018 онд сэргээшийн шинжилгээгээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон найман бөхийн асуудлыг ярьж, эдгээрийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэсэн” гэлээ.

Тодруулбал, 2017 оны допингийн шинжилгээнд бүдэрсэн улсын гарьд Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр, 2018 оны наадмаар допинг илэрсэн улсын гарьд Н.Ганбаатар, харцага А.Цацабшир, начин Ц.Бямба-Очир нарыг Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд барилдуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Энэ талаар өнөөдөр Үндэсний бөхийн салбар хорооноос албан ёсоор мэдээлэл хийж, шийвэрийг бөхчүүдэд хүргүүлэх гэнэ. 

НААДМЫН ТАСАЛБАР ХУДАЛДААНД ГАРЛАА

байна. Товчхондоо бол иргэдэд борлуулах тасалбарын тоо буурч, жуулчдынх 500-гаар нэмэгдлээ гэсэн үг. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил буюу 16 000, 24 000 гэсэн хоёр янз байх юм. Наадмын тасалбарыг өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөр “Дүнжингарав” худалдааны төв, “Драгон” дахь нэгдсэн төв, “Мишээл”, зургаан буудалд байрлах “Оргил” худалдааны төв гэсэн дөрвөн цэгээр борлуулна. Харин Соёлын төв өргөөнд зарахгүй байхаа болжээ. Автомашины зөвшөөрлийг мөн адил өнөөдө, маргааш нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулах бөгөөд үнэ нь 3000, 10000 гэсэн хоёр янз байна.

НЭЭЛТ, ХААЛТ “ИХ МОНГОЛЫН ЦЭНГЭЛ НААДАМ ИРЭХ ЦАГИЙН ЕРӨӨЛ” УРИАН ДОР БОЛНО

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгэдэг хөтөлбөр бол наадмын нээлт, хаалт. Сүүлийн жилүүдэд шүүмжлэл дагуулах болсон бөгөөд “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл” нэрийн дор хийх гэнэ. Үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилд уялдуулан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах гэнэ. Наадмын нээлт, хаалтад Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга тэргүүтэй 2000 шахам уран бүтээлч оролцоно.

СОЁЛЫН НААДАМ 12 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛНО

Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготой. Тус наадмыг 2008 оноос эхлэн СУИС-ийн багш, оюутнууд, Монголын урлагийн зөвлөлийн ажилчид, соёлын өв тээгчид, уран бүтээлчид зэрэг 200 гаруй хүн хамтран нэгдэж, сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн байдаг. Энэ жилийн наадмын СУИС, МУЗ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хамтран зохион байгуулж байна. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Рио Тинто” компани гурав дахь жилдээ ажиллах гэнэ. “Соёлын наадам”-ын талбайд “Сэрсэн тал” урлагийн тоглолт, “Морьтны гайхамшиг” шоу тоглолтыг хоёр өдрийн турш өдөрт гурван удаа олны хүртээл болгох юм. Мөн энэ сарын 11-нд СУИС-ийн багш оюутнуудын “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг, .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.