"Ховор амьтан хамгаалах хөтөлбөр"-ийн хүрээнд "Амьтан хамгаалах сан", Байгаль орчны мэргэжлийн байгууллагаас туслан гүйцэтгэгч "Авралын эрэлд "ХХК-тай хамтран Говь-Сүмбэр аймгийн Чойрын богд уулын Улсын тусгай хамгаалалттай газарт болон орчны бүсийн нэр бүхий газруудад 50 толгой Монгол тарвагыг Хустайн Байгалийн цогцолборт газрахас шилжүүлэн сэргээн нутагшуулах төслийг амжилттай эхлүүлжээ.
Өмнө нь "Амьтан хамгаалах сан"-аас 2015 онд тус газарт тодорхой тооны тарвагыг нутагшуулсан байдаг. Уг төслийг хүрээнд тарвагаггүй тарвага байгаагүй хэд хэдэн газарт тарвагатай болж судалгааны автомат камерт мөндөлтэй нагай хүртэл бичидсэн байна.
Уг төслийг "Амьтан хамгаалах сан"-аас гадна Говьсүмбэр аймгийн ЗДТГ, БОАЖГ, "Уулзварын гол" нөхөрлөл, "Хээнцийн уул" нөхөрлөл, Улсын хошой аварга малчин н.Майнбаяр, Хустайн БЦГ, "Авралын эрэлд" ХХК, "Монголын байгаль орчныг хамгаалах холбоо" ТББ, "Ан агнуурын холбоо" ТББ-ууд хамтарчээ.