Нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвд хепатит В вирусын эсрэг вакцинаар сайн дурын дархлаажуулалтыг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ.
Уг дархлаажуулалтыг Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амыг хепатит В вирусын халдвараас сэргийлэх зорилгоор хийж байгаа юм.