СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-08

Наадмын өдрүүдэд бороотой байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Наамдын өдрүүд буюу долдугаар сарын 10, 12-нд Улаанбаатарт түр зуурын бороотой, долдугаар сарын 11-нд бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байх төлөвтэй байгаа аж. Цаг уур, орчны шинжилгээний газраас долдугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг мэдээллээ.

Долдугаар сарын 9,10-нд нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 2126 хэмээн дулаан байх гэнэ. Говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 32-37 хэм дулаан байх бол бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. Харин долдугаар сарын 11-12нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэх аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.