Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцээ шинээр барьж байгаа хоёр эгнээ, 289.4 м гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өчигдөр нээжээ. Ингэснээр Сонсголонгийн гүүр хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй болж байгаа юм.
Уг гүүр нь 30м алгасалтай, Т-хэлбэрийн угсармал дам нуруутай, 11м өргөнтэй, 2 эгнээ зорчих хэсэг, явган зам, гэрэлтүүлэг бүхий гүүрэн байгууламж юм.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Нийт 289.4 м урт хоёр урсгалтай, дөрвөн эгнээ гүүр болж байна. Энэ гүүрэн дээр маш их түгжрэл үүсдэг байсан. Энэ асуудал өнөөдрөөс эхлээд байхгүй боллоо. Хуучин гүүрийн засварын ажлыг долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байна” гэв.