СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Сэлэнгэ аймгийн Мандал сумын баяр наадамд аймгийн начин Д.Лхагвасүрэн түрүүллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Ардын хувьсгалын 98, “Атар” газрыг эзэмшсэний 60, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 95 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 96 бөх уран мэхийг уралдуулан хийж, хүчийг үзэн барилдсанаас аймгийн начин Д.Лхагвасүрэн түрүүлж, аймгийн начин Э.Бат-Эрдэнэ үзүүрлэлээ.

Бөхийн барилдааны их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн начин Д.Лхагвасүрэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн начин Э.Бат-Эрдэнэ, сумын заан С.Одхүү нар үлдсэн бөгөөд цолны эрэмбээр Д.Лхагвасүрэн гоцолж, аймгийн начин Э.Бат-Эрдэнэ, сумын заан С.Одхүү нар тунасан юм.

Аймгийн начин Э.Бат-Эрдэнэ сумын заан С.Одхүүг тахимдах мэхээр давж, үзүүрт үлдсэн байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 95 жилийн ойн баяр наадмын сумын цол олгох барилдаанд Сэлэнгэ, Архангай, Дорнод, Ховд аймгийн 64 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, сумын харцага Э.Чулуунбат түрүүлж, сумын заан цолны болзлыг хангалаа. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, сумын харцага Ц.Батбаяр үзүүрлэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.