Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Мандал сум үүсгэн байгуулагдсаны 95 жил, Монгол Улсад Атар Газар эзэмшсэний Түүхт 60 жилийн ой Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг шууд дамжуулан хүргэж байна
Баяр наадам өнөөдөр, маргааш буюу 2019-07-06,07-ны өдрүүдэд Зүүнхараа хотод үргэлжилж байна. Наадмын эхний өглөө ИХ НАСНЫ морьдын уралдаан болж, сум аймгийн 100 шахам азарга хурд хүчээ сойлоо.
Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сум, аймгийн алдарт уяач н.Мөнхбатын
Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач н.Наранжамцын бор морь
Айргийн 3-т Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач н.Баттулгын буурал морь
Айргийн 4-т Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач н.Билгүүний бор морь
Айргийн 3-т Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач н.Хэрлэнийн хээр морь тус тус хурдаллаа.