Нидерландын стартап бизнес эрхлэгч Lightyear компани ирээдүйн автомашины өнгө төрхийг тодорхойлох Lighter One загварыг танилцууллаа. Энэ бол бензин шатахуун ашиглахгүй нарны эрчим хүчээр ажиллах технологийн дэвшилтэт шийдэл юм. Машины дээвэрт нарны зай хураагуур байрлуулсан ба үүгээр дамжиж машины цахилгаан баттерейг цэнэглэх аж.
Наргүй бүрхэг өдөр санаа зовох хэрэггүй цахилгаан машин тул та зориулалтын цэнэглэгчид залгах боломжтой. Нарны эрчим хүчээр цагийн хугацаанд 10 км орчим явах цэнэгийг авах юм байна. Зохион бүтээгчдийн тооцоолсноор зуны дэлгэр цагт хоёр сарын турш та машинаа тогонд залгалгүй нарны эрчим хүчээр цэнэглэж өдөр тутамдаа унаж хэрэглэнэ гэжээ.
Lightyear компани нь 2016 онд байгуулагдсан ба нарны эрчим хүчээр цэнэглэдэг автомашины тэмцээнд уг бүтээлээрээ түрүүлсэн байна. Lightyear One бол тэдний бүтээсэн анхны машин юм.
Эх сурвалж: www.cnn.com