Аюулгүй байдлыг хамгаалах үүднээс нүүрээ бүрэн халхалсан гивлүүр буюу никабыг олон нийтийн газар зүүхийг хориглох шийдвэрийг Тунис улсын Засгийн газар баталжээ. Ерөнхий сайд Юссеф Чахед хуулийн төсөлд гарын үсэг зурснаар улсын өнцөг булан бүрт олон нийтийн газарт эмэгтэйчүүд никаб зүүх нь хориотой үйлдэл боллоо. Ойрын хугацаанд Тунист удаа дарааллан амиа золиослогчдын хадлага гарснаас аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалах шаардлагатай болсон юм. Никаб нь алан хядагчдын зүсээ хувиргаж дүрээ нуух гол хэрэгсэл болж байгааг эрх баригчид анхааруулав.
Эх сурвалж: www.cnn.com