СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-07

3 сая еврогийн өртөгтэй гал унтраах 15 автомашиныг Польшоос хүлээн авна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

 

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлээд байна.  

Төслийн хүрээнд нийлүүлэх 3.0 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий  гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг 2019 оны 07 дугаар сарын 09-нд Онцгой байдлын албанд хүлээлгэн өгөх юм.

Гал унтраах зориулалтын эдгээр автомашинуудыг НОБГ болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудад хуваарилан өгнө. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.