СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-10-03

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд гурван эмэгтэй нэрээ дэвшүүллээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэр дэвшигчид тодорч өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөөр намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудыг бүх гишүүдийн саналаар тодруулдаг болсон. Иймээс дүрмийнхээ дагуу 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээ сонгохоор болж байгаа юм. Ингээд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа, Ардчилсан намын гишүүн Ц.Цэрэндолгор, Ардчилсан намын гишүүн Т.Пүрэвхатан нар өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа “Ер нь Ардчилсан намын эмэгтэйчүүд нийгмийнхээ идэвхийг сэргээж, улс төрийн манлайлахгүй бол Ардчилсан холбооны эмэгтэйчүүдээс өөр ийм эмэгтэйчүүд харагдахгүй байна.  Холбоогоо хүчирхэг улс төрийн институт болохын төлөө ажиллаж байна” хэмээв.

 Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэр дэвшигч Ардчилсан намын гишүүн Ц.Цэрэндолгор “Ардчилсан намын шинэчилсэн дүрмийн дагуу сонгуульт албан тушаалтнуудаа бүх гишүүдийн хурлаар сонгодог болсон. Энийг би улстөрчийн хувьд маш том улс төрийн соёл гэж бодож байгаа” гэсэн юм.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэр дэвшигч Ардчилсан намын гишүүн Т.Пүрэвхатан “Миний бие залуу үеийн төлөөлөл болж намынхаа шинэчлэлт мянган мянган залуус, эмэгтэйчүүдийг уриалан дуудаж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлалыг нэмэгдүүлэх зорилгоор нэр дэвшиж байна” хэмээв.

Сонгуулийн сарын хугацаанд ардчилсан засаглалыг бэхжүүлэх, улс төрийн тогтолцоон дахь эрүүл саруул үзэгдлийг бий болгоход эмэгтэйчүүд хэрхэн манлайлж ажиллах талаараа өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах юм.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.