Ардын хувьсгалын 98, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан хурц өрсөлдөөнтэй болж, өнөөдөр аймгийн арслан Б.Орхонбаяр түрүүлж, хурц арслан боллоо. Наадамчин олон түүнийг энэ жилийн улсын наадмаар улсын цол авна хэмээн горьдож байгаа аж.
Харин өчигдрийн барилдааны тавын даваанд сумын заан Б.Батжаргалыг амлан авсан улсын аварга Г.Эрхэмбаяр өвдөг шороодсон нь өнөөдөр ч наадамчин олны ярианы сэдвээс гараагүй байна. Тэрээр аймгийн цолтон төрүүлэв үү, үнэхээр өвдөг шороодов уу? гэдэг нь таавар болсоор байна.
Давхар тохох мэхээр давсан сумын заан Б.Батжаргал хөл нь газар хүрэхгүй баярласан ба Г.Эрхэмбаяр аварга тахимаа өгөхгүй хэсэг цааргалсныг наадамчин олон "Үнэн хүчийг үзэж, уран мэхийг уралдуулан аймгийн цолтон болжээ" хэмээн Б.Батжаргалыг үнэлж байсан юм.
Энэ жилийн улсын баяр наадмаар Г.Эрхэмбаяр аварга яаж барилдах бол?