СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: С.Баярын "Жаран хоног, "Жаран"-ы бутархай" номын нээлтийг шууд дамжуулж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баярын "Жаран хоног, "Жаран"-ы бутархай" номын нээлт өнөөдөр Сөүл ресторанд болж байна.

Тус номыг "Нэпко" хэвлэлийн компани эрхлэн хэвлүүлсэн. "Жаран хоног, "Жаран"-ы бутархай" ном нь хоёр хэсэгтэй. 

Нэгдүгээр хэсэг "Жаран хоног" нэртэй ба Цагдан хорих 461 дүгээр ангид хоёр сар хоригдохдоо юу үзэж туулсан талаар өгүүлжээ. 

Хоёрдугаар хэсэг "Жаран"-ы бутархай нэртэй ба хорвоод нэгэн жарныг туулахдаа уулзаж, нөхөрлөсөн хүмүүсийн хөрөг, үзэж өнгөрүүлсэн үйл явдлын талаарх тэмдэглэл багтжээ. 

Номын нээлтэд "Нэпко" хэвлэлийн компанийн захирал Баабар, тус компанийн редактор Б.Цэнддоо, Оюутолгойн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, УИХ-ын гишүүн асан М.Зоригт, олон улсын тоймч, Элчин сайд Д.Баярхүү нар иржээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.