СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Малайзын экс Ерөнхий сайдын дагавар хүүг баривчилжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

“Уолл Стрийтийн чоно” киноны продюссероор ажилласан Малайзын иргэн Риза Азизыг мөнгө угаасан хэрэгт буруутган баривчилсан байна. Холливудын продюссер Риза Азиз нь Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын дагавар хүү юм.

2013 онд нээлтээ хийж Оскарын шагналт жүжигчин Леонардо ДиКаприо гол дүрд нь тоглож 86 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолд хэд хэдэн төрөлд нэр дэвшсэн кино бүтээлийг продюссерлосон Азизыг баривчилсны дараа батлан даалтад сулласан байна.

Өнөөдөр буюу баасан гарагт Азизын шүүх хурал эхлэх ба түүний хойд эцэг Ерөнхий сайд асан Нажиб Разак ээжийнх нь хамт авлигын гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа юм. Продюсср Азиз өөрийн Red Granite компанийг хууль бус үйлдэл хийгээгүй гэсэн байр сууриа хамгаалжээ.

 

 

Холливудын жүжигчин ДиКаприо “Уолл Стрийтийн чоно” кинонд бүтээсэн дүрээрээ Алтан бөмбөрцөг кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн билээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.