Хятадын Кайюань хотод лхагва гарагт аварга том хуй салхи шуурч зургаан хүн амиа алдаж 200 орчим хүн гэмтэж бэртсэн болохыг мэдээлжээ. Орон нутгийн цагаар 17 цаг 15 минутын үед шуурга эхэлж ердөө 15 минутын турш шуурсан байна. Энэ хугацаанд 100 гаруй га талбайд ургасан үр тариа, 4,300 айлын байшинг устгажээ. Барилга байшингийн цонхыг хагалж, ханыг нь нураасан байна.
Пүрэв гарагийн байдлаар 800 гаруй аврагч хог нурангинд дарагдсан иргэдийг эрж хайх аврах ажиллагааг үргэлжлүүлжээ. Орон нутгийн захиргааны мэдээгээр Кайюань хотоос 1,600 иргэнийг нэн даруй нүүлгэн шилжүүлж, нурангинаас 210 хүнийг эсэн мэнд аварсан байна. Нүүлгэн шилжүүлсэн иргэдэд зориулж түр орогнох дөрвөн байрыг барьжээ.
Цаг уурын судалгааны газраас Хятадын нутаг дэвсгэрт жилдээ 10-100 хүртэлх хуй салхи дайран өнгөрдөг байна. Хятадын түүхэн дэх хамгийн аюултай хуй салхи 2016 онд Жиансу мужид тохиож 98 хүний амийг авч, 800 хүн бэртэж байжээ.
Эх сурвалж: www.cnn.com