Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбоо, БСШУСЯ, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан Технологийн Газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ХҮРЭЛТОГООТ 2018” эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдаан энэ сарын 06-нд Одон Орон Судлалын Хүрэлтогоот төвд болох нь.
“Хүрэлтогоот-2018” эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдаанд анхан шатны шүүгчдийн зөвлөгөөнөөс шалгарсан 12 илтгэлийг хэлэлцүүлэх бөгөөд хоёр шилдэг залуу судлаачийг БСШУС-ын сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн грантаар шагнах юм.
Судлаачид тавигдах шаардлага
1. Докторын зэрэг хамгаалаагүй байх
2. 35 нас хүрээгүй байх
Хуралд бүртгүүлэхдээ http://khureltogoot.mysa.mn/register веб хуудсаар бүртгүүлэх, эсвэл zesemdorj@mnums.edu.mn хаягаар бүтээлээ илгээж болно.