СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-07-04

Сэлэнгэ аймгийн баяр наадмын сурын харвааны тэргүүн байрын эзэд

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Ардын хувьсгалын 98, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн баяр наадмыг шууд дамжуулан үзүүлж байгаа билээ

Баяр наадмын Урианхай сурын харваанд нийт 60 гаруй харваач эрхий мэргэнээ сорин оролцсоноос:

1-р байранд Орхон аймгийн Хангарьд спорт хорооны харваач, спортын мастер, аймгийн мэргэн Э.Ганчулуун 30 сумнаас 26 онож баяр наадмын түрүүгээр шалгарлаа.

2-р байранд Төв аймгийн Батсүмбэр сум, Мондэй клубын харваач У.Батсүх

3-р байранд Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны харваач, Спортын дэд мастер Г.Баянмөнх

4-р байранд Дархан-Уул аймгийн залуу харваач Д.Дарханбат

5-р байранд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан тосгоны харваач, сумын мэргэн Д.Отгонболд

Эрэгтэй буриад сурын харваанд:

1-р байранд Орхон аймгийн харваач, дэд мастер н.Ганчулуун

2-р байранд Хүдэр сумын уяач С.Наранбат

3-р байранд Дорнод аймаг, Хэрлэнбарс клубын харваач Б.Лхагвадорж

4-р байранд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хилийн цэргийн .... ангийн харваач Т.Чулуун-Эрдэнэ

5-р байранд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харваач, аймгийн мэргэн Ж.Эрхэмбаяр

Эмэгтэй буриад сурын харваанд

1-р байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын харваач, спортын мастер Б.Ганчимэг

2-р байранд Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн харваач Б.Уугантуяа

3-р байранд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харваач, аймгийн нэгдсэн эмнэлэгийн ажилтан Х.Жаргал

4-р байранд Дархан-Уул аймгийн Дархан цэц холбооны харваач М.Мандахгэрэл

5-р байранд Сэлэнгэ аймгийн Дулаанхан тосгоны захирагчийн албаны ажилтан Х.Мягмарсүрэн

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.