Сайман Андрес Лангер найз бүсгүйн хамт Америкийн Саутуэстээр сарын хугацаанд үргэлжилсэн аяллаа гүйцээгээд байсан бол одоо тэрээр 10 жил хүртэл хугацаанд хоригдохоор болжээ. Тэд дэлхийд нэн ховордсон кактусын үрийг хууль бусаар тээвэрлэж хил давуулахыг завдсан байна.
Лангер Германы Хар ой нэртэй мужаас ирсэн ба Европын кактус сонирхогчдын нийгэмлэгийн гишүүн ажээ. Аяллаар явах бүртээ очсон газрынхаа кактус ургамлыг судалж гэртээ л гэхэд 200 гаруй төрлийн кактус ургуулсан байна.
Тэр Саутуэстэд аялахдаа дэлхийн нэн ховор кактусын төрөл болох Корифанта роббинсорумын үүрийг авсан байна. АНУ-ын загас, байгаль хамгаалагчид 1986 онд уг кактусыг нэн ховор ургамлын төрөлд багтаажээ.
Зургадугаар сарын 24-ний өдөр Лангер найз бүсгүйн хамт Денверийн олон улсын нисэх буудлаас Швейцарийн Цюрих хот руу нисэх гэж байсан ч тэдний авч явсан цүнхэн дотроос цагаан өнгийн цаасан хайрцаг олсон нь хууль бусаар зөвшөөрөлгүй тээвэрлэхийг хориглосон ховор ургамлын үр байжээ.
Эх сурвалж: www.qz.com