СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-07-04

Иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөллөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлсөн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсын эмийн бүртгэлд одоогийн байдлаар 5000 гаруй эм бүртгэлтэй байгаагаас 2000 орчим нь зайлшгүй шаардлагатай эм байдаг.

2018 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, энэ оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн мөрдөж эхэлжээ.

Энэхүү тогтоолоор насанд хүрэгчдийн 638 нэрийн эмэнд 20-92 хувь, 0-5 настай хүүхдийн 174 эмэнд дунджаар 50-80 хувь хүртэл, нийт 812 эмэнд хөнгөлөлт үзүүлж байна.

Харин энэ онд даатгуулагчдад олгох эмийн үнийн хөнгөлөлтөд .

Шинэчилсэн жагсаалтаар зүрх судасны эмгэг, даралт бууруулах, ходоод элэг, цөсний өвчний үед зонхилон хэрэглэх болон тархины цусан хангамж сайжруулах зэрэг .
Ингэснээр даатгуулагчийн хувиасаа төлөх төлбөрийн хэмжээ багасан, учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулсан гэсэн үг юм.

Эрүүл мэндийн салбарын 8/20 зорилтод “Ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх”-өөр тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд нийт 120 нэрийн эмийн хөнгөлөлтийг нэмэгдүүлж, үнийг бууруулаад байна.

Ялангуяа ахмад настангуудын хэрэглэдэг зүрх судасны эмийг 34-81 хувиар, тархины цусан хангамжийг сайжруулах эмийг 60 хүртэлх хувиар тус тус хөнгөлсөн байна.

Иргэн Та Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн 70101128 дугаарын утсаар холбогдож, хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сангийн хаяг байршил, утасны дугаар зэрэг мэдээллийг бүрэн авах боломжтой юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.