СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Экс тэргүүн хатагтайн насны ойн баярт ирсэн зочид хорджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Филиппин улсын тэргүүн хатагтай асан Имелда Маркос 90 нас буян зооглосны ойн баяраа тэмдэглэжээ. Нийслэл Манила хотод болсон арга хэмжээнд 2,500 зочин ирснээс хэдэн зуун хүн баярын зоогоос хордсон байна.

Зочид бөөлжиж, толгой нь эргэн түргэн тусламж дуудаж эмнэлэгт хүргэгджээ.

Цэнгэлдэх хүрээлэнд тэргүүн хатагтайн 90 насны ойг тэмдэглэж хүрэлцэн ирсэн зочдод будаа, чанасан өндөг, тахианы махыг уламжлалт аргаар бэлтгэж цагаан цуу, буурцагны соусаар амтлан дайлжээ.

 

 

Хатагтай Маркосын гэр бүл болсон явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэн уучлалт гуйсан байна. Хүү Бонгбонг хордлого авсан хүмүүст тусалж дэмжих тул гаргасан алдааг нь ойлгож хүлцэнгүй хандахыг хүсчээ.

 

 

Энэ жил 90 насыг зооглож буй настан Филиппин улсын дарангуйлагч Ерөнхийлөгч агсан Фердинанд Маркогийн бэлэвсэн эхнэр юм. Түүний гэр бүл улс төрийн хүрээнд саад бэрхшээлтэй тулгарсаар ирсэн ч хатагтай нэр хүндтэй хэвээр үлджээ.

 

Тэргүүн хатагтай асан Имелда Маркос

 

Өнгөрсөн жил Имелда Маркост Филиппиний шүүх авлигын долоон гэмт хэрэгт холбогдуулан 11 жилийн хорих ял оноосон юм. Гэвч батлан даалтаар суллаж давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байгаа. Түүний гэр бүл Ерөнхийлөгч Фердинандын үед 10 тэрбум ам.долларын үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл, бэлэн мөнгө бусад өмчийг шударга бус замаар олж авсан гэж буруутгадаг.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.